АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Twitter” дээрээ Ангараг гарагийг Сарны нэг хэсэг гэж жиргээд доог тохуу болов. Уг нь Трамп НАСА-д хандаж Сар руу нисэх тухай ярихаа болиод Ангараг руу нисэх гэх мэт илүү өргөн цар хүрээтэй хөтөлбөр дээр анхаарлаа төвлөрүүлэхийг уриалсан. Гэвч ингэж уриалахдаа хоёр тусдаа гарагийг нэг гэж андуурчээ.
Үүний дараагаар “Twitter”-ийн хэрэглэгчид түүнийг янз бүрээр тавлаж эхэлсэн байна. Нэг нь “2019 оны зургаадугаар сарын 7. Энэ өдөр Сар нь Анаграгын нэг хэсэг болов” гэсэн. Өөр нэг хэрэглэгч “Одон орны талаар миний дөрвөн настай хүүгээс бага мэддэг хүнийг бид Ерөнхийлөгчөөр сонгочихож” гэж. Зарим нь Сар ба Анаграг хоёрямар ялгаатайг Трампд зургаар тайлбарлахыг хичээжээ.
ОРЧУУЛСАН З.АНАР
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна