БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Сэлэнгэ аймгийн боловсрол, соёл урлаг, спортын салбарын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Осор, Сайдын ажлын албаны дарга, сайдын зөвлөх Ө.Сумъяабаатар, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд салбарын сайд салбарын өнөөгийн байдал, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв. Яамны зүгээс өнөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгаж, багш сурагчдын хэн хэнийх нь хэрэгцээг хангасан шинэчлэн сайжруулсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх гэж байгаа талаар танилцууллаа. Энэ нь цоо шинэ хөтөлбөр биш бөгөөд байгаа дээрээ суурилсан, багш сурагчийн ачааллыг бууруулсан хөтөлбөр болохыг онцоллоо. Сайжруулсан хөтөлбөрийг ирэх хичээлийн жилийн 9 дүгээр сарын 1-ээс мөрдөж эхлэхээр бэлтгэлийг хангаж байгаа ажээ. Сайдын онцолж мэдээлсэн нэг зүйл нь шинэ сургууль цэцэрлэгийг барьж байгуулахаас урьтаж одоогийн байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг нарийвчилсан судалгаан дээр үндэслэн нэг мөр их засварт оруулж, энэ салбарынхныг техник тоног төхөөрөмжөөр хангахыг зорьж байгаа явдал. Учир нь өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, соёл, спортын байгууллагуудын барилгын насжилт өндөрссөн, засаж сэлбэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн нөхцөл байдалтай байгаа юм. Уулзалтад оролцогсдын зүгээс сургуулиудын их засвар, цалин хөлсний нэмэгдэл, урлагийн байгууллагын мэргэжлийн уран бүтээлчдийн дутагдал зэрэг асуудлуудаар саналаа хэллээ. Энэхүү орон нутгийн томилолтын зорилго салбарын ажиллагсадтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсох, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж, сайжруулсан сургалтын хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцоход чиглэгдлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 11 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 12 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 15 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 18 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 19 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 20 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 20 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 20 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр