ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ИЖИЛ ХҮЙСТНЭЭ СОНИРХДОГ БАЙГААД ЭДГЭРСЭН ГЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертег дэлхийн хамгийн дуулиантай төрийн тэргүүн гэж үздэг. Тэрээр байсхийгээд л дуулиант мэдэгдэл хийж олныг алмайруулдаг. Тэр болгонд тайлбар өгөх, дуулианыг намжааж, арга эвийг олох гэсэн хэвлэлийн төлөөлөгч нь уйдах завгүй гэж болно.Дутерте нь хүн амын дийлэнх нь католик шүтлэгтэй улсын тэргүүн атлаа дэлхийн католик шүтлэгтнүүдийн тэргүүн Ромын пап ламыг “өлөгчний хүү” гэж байсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муыг “тэнэг” гэж дуудсан, АНУ-ын Ерөнхийлөгч Бараг Обамаг “там руугаа тонил” гэж байсан хүн.Хамгийн сүүлд тэрээр Японд амьдардаг филиппинчүүдийн төлөөлөлтэй уулзахдаа өөрийн улс төрийн гол өрсөлдөгчийг “гомо” даапаалаад “Тэр бид хоёр адилхан байгаа нь сайн хэрэг. Би урьд нь өөрийгөө бага зэрэг “гомо” болохыг мэдэрч байсан. Гэхдээ би эдгэрсэн. Хуучин эхнэртэйгээ уулзаж эхлэхдээ өөртөө “Энэ шүү дээ” гэж хэлсэн тэгээд ахиад эр хүн болж хувирсан” гэжээ. Ингэснээр Дутерте нь ижил хүйстнээ сонирхох бэлгийн чиг хандлагаас эмчлэгдсэн анхны төрийн тэргүүн болж хувирав.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 12 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 13 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 16 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 19 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 19 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 21 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 21 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 21 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр