ЖИЖИГ ОРНУУДЫГ ХӨЛДӨӨ ЧИРЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/05

Сингапурт жил болгон явагддаг Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын талаарх “Шангри –Ла яриа хэлэлцээ”хэлэлцүүлэг болж өнгөрлөө. 2002 оноос хойш Сингапурт зохиогдож буй энэхүү форумд 27 орны Батлан хамгаалахын сайд нар, зэвсэгт хүчний төв штабуудын ахлах офицерүүд, аюулгүй байдлын судлаачид оролцдог.Энэ удаагийн уулзалт дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахад ба БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ нарын тавьсан илтгэл цугласан сайд нар, судлаачид, мэргэжилтнүүдийн анхаарлыг хамгийн ихээр татсан байна. Хятад, Америкийн хооронд дэгдээд байгаа худалдааны дайн нь Ази, Номхон далайн аюулгүй байдлыг хангахад хэрхэн нөлөөлөх оролцогчдын анхаарлыг ихээр татаж байгаа юм.

АНУ-ыг Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Шанахан нь илтгэлдээ өнгөрсөн жил Америкийн зүгээс энэ форум дээр анхлан дэвшүүлж байсан “эрх чөлөөт ба нээлттэй Энэтхэгийн ба Номхон далайн бүс нутгаг” гэсэн концепцийг хөгжүүлэхэд голлон анхаарсан. Энэхүү концепци нь том ба бага үндэстнүүдийн эрхийг адил хүндлэх, Номхон ба Энэтхэгийн далайгаар чөлөөтэй аялах, оюуны өмчийг дээдлэхэд оршиж байгааг Шанахан дахин сануулжээ. Гэвч далайн эрэг орчмын ёроол дахь ашигт малтмал ба загасны нөөцөд бусад улс орныг оруулахгүй хаадаг, далай тэнгисээр чөлөөтэй аялахад хязгаар тогтоодог, шүрэн арлуудыг устгадаг, хүмүүсийн эрх чөлөө ба эрхийг нухчин дардаг зарим улс нь дээр дурдагдсан зарчмуудыг дагаж мөрдөхөд саад болж байна гэдгийг онцолсон байна. Саад болоод байгаа зарим нэг улс гэдэг нь Хятадыг хэлж байгаа нь ойлгомжтой.

БНХАУ нь Өмнөд Хятадын тэнгис дэх жижиг арлуудыг эзэлж, цэргийн баазууд байгуулан тэдгээрийн эрэг орчмын ёроолоос шатдаг хий, газрын тосыг олборлохдоо бусад улсуудыг оролцуулахгүй байгаа юм. Гэхдээ энэ жилийн илтгэл нь өнгөрсөн жилийнхээс хавьгүй найрсаг, бараг л аргадсан гэж болохоор байсан гэж мэргэжилтнүүд үзжээ. Учир нь, өнгөрсөн жил Америкийн төлөөлөгчийн тавьсан илтгэлд Зүүн өмнө ба Өмнөд Азийн улс орнуудын улс төр ба эдийн засаг дахь Хятадын оролцоотоог эсэргүүцнэ, эдгээр бүс нутгийн улс орнуудад Хятадын болзошгүй дайралтаас хамгаалах тусламж үзүүлнэ, Хятадын хортой нөлөөг эсэргүүцэхэд чигэлсэн хэвлэл мэдээллийн кампанит ажил явуулна гэх мэт заалттуудтай байсан юм.

Үүний хариуд Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ нь тавьсан илтгэлдээ аль нэг улсын нэрийг цохолгүйгээр зариморон улс төрд хурцадмал байдал үүсгэж, бүс нутгийн бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон хагалан бутаргах ажиллагаа явуулж байна гэж шүүмжилсэн байна. Улмаар, ингэж хагаралдахын оронд Хятадын санал болгож байгаа харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим, “Нэг бүс – нэг зам” санаачлагыг дэмжихийг санал болгосон. Ингээд зогсохгүй БНХАУ нь АНУ-тай явуулж байгаа худалдааны дайнд үндэсний эрх ашгаа хамгаалахдаа өчүүхэн төдий ч буулт хийхгүй,  эцсээ хүртэл тулахад бэлэн гэжээ. Мөн Тайваныг их газрын Хятадаас тусгаарлахыг ямар ч аргаар хамаагүй зогсоход бэлэн гэсэн. Маргаантай арлууд дээр цэргийн бааз байгуулсан тухайд “Өмнөд Хятадын тэнгисээр жилдээ 100 мянга гаруй усан онгоц явж өнгөрдөг, тэднээс гэмтсэн хохирсон нь ганц ч үгүй” гэж онцолжээ. Харин Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун нь АНУ ба БНХАУ-т хандан өөрсдийн геополитикийн амбицийн төлөөнөө жижиг орнуудыг хөлдөө чирэхгүй байхыг уриалжээ. Тэрээр “Түүхийг эргэн санавал манай бүс нутаг колончлогч их гүрнүүдийн гарт тоглоом болж байсан. Бид ийм байдлыг хүсэхгүй, хэн нэгний талд орохоос зайлсхийж, мөн албадлаагаар тийм алхам хийлгэхийн эсрэг байна” гээд Сингапур нь “Нэг бүс – Нэг зам” төслөөс ч тэр “Энэтхэг-Номхон далайн бүс” төслөөс ч тэр адилхан ашиг олохыг хичээж байгаа гэжээ.

Б.Бадрал 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 11 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 12 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 15 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 18 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 18 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 20 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 20 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 20 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр