ЧЕРНОБЫЛЬ ЦУВРАЛД ХАР АРЬСТ ЖҮЖИГЧИН ТОГЛУУЛСАНГҮЙ ГЭЖ HBO-Д УУРЛАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

Их Британийн кино зохиолч Карла Мэри Свит гэгч нь “HBO” сувгийн “Чернобыль” цуврал кинонд хар арьст жүжигчид тоглоогүйд бухимдан кино бүтээгчдэд сэтгэл дундуур байгаагаа хэлжээ.

“Чернобыль” цувралд ЗХУ-ын үед одоогийн Украйны нутаг дахь цөмийн цахилгаан станц дээр 1986 онд гарсан ослын талаар өгүүлдэг. Гэтэл Карла Мэри Свит нь “Twitter” дээрээ “Киноны дүрүүд нь бодит амьдрал дээр цагаан арьстан байсан гэдгийг ойлгож байгаа ч тэд украйн аялагтай ярьдаг байсан байж таараа. Гэтэл кинонд Британий янз бүрийн аялагаар ярьдаг жүжигчид тоглосон байдаг. Тэгэхээр нэгэнт л энэ цуврал баримтат биш юм чинь хар арьст хүмүүсийг яагаад оруулж болохгүй гэж. Манай улсад хар арьст олон агуу жүжигчид бий, тэд “Чернобыль”-д гайхалтай тоглож чадах байсан. Ийм олон жүжигчид оролцсон алдартай шоу нь тэднийг байхгүй юм шиг царай гаргаж байгаад л би их сэтгэл дундуур байна” гэж бичжээ.

Үүний дараагаар түүний жиргээг уншсан олон хүн гайхаж бас уурлаж, шүүмжилсэн хариу бичжээ.

Тэд “Ээ бурхан минь, ЗХУ-д уу? Нээрээ юу?”, “Ийм тэнэг юм жиргэсэн гэдэгт хүмүүс итгэхгүй болохоор хадгалаад авчихъя”, “Улстөрийн хувьд зохистойгоор харуулах гээч зүйл түүхэнд байдаггүй юм” гэх мэтээр түүхэн бодит байдлыг мэдэхгүйг нь шүүмжилж зарим нь “sjw-bitch” (social justice warrior — нийгмийн шударга байдлын төлөөх “дайчин”) гэж дууджээ.

“Social justice warrior” буюу нийгмийн шударга байдлын төлөөх “дайчин” гэдэг нь ямар ч бодит үндэслэлгүйгээр ёс суртахууны хувьд давуутай гэдгээ нотлохын тулд нийгмийн эрх тэгш байдал, иргэний тэгш эрхийн төлөөх тэмцлийг шалтаг болгон бусад руу ёс бус, бүдүүллгээр улайран дайрч, гүтгэдэг, буруутгадаг хэнээтнийг хэлдэг. “Social justice warrior” гэх үзэгдэл нь хамгийн олон хүнийг хамардаг гэдгээр нь шоу урлаг, кинон дээр хамгийн ихээр илэрнэ. Тухайлбал, кинон дээр ЛГБТ –т хамаарах хүмүүс эсвэл өнгөт арьстануудыг гаргаагүй эсвэл эсрэг талын дүрээр харууллаа, хангалтгүй цөөн гаргалаа, эмэгтэй хүнийг эрчүүдээс хамааралтай мэт гаргаж хүйсээр ялгалаа гэх мэтээрөрөөсгөл шүүмжлэх нь нэлээд газар авсан үзэгдэл болсон.

Жишээлэхэд, Холливудын од Скарлетт Йоханссоныг “Rub & Tug” кинонд трансгендер дээрэмчний дүрийг бүтээх сургаар Америкийн ЛГБТ идэвхтнүүд трансгендер хүний дүрийг бэлгийн ердийн дур хүсэлтэй хүн бүтээх нь ЛГБТ-т хамаарах хүмүүсийг ялган гадуурхсан хэрэг болно гэж шүүмжлэлийн аян өрнүүлснээр продюсерүүд энэ киног авахаасаа татгалзахад хүрч байв.

2016 оны “Оскар” шагнал гардуулах ёслолын өмнө шагналд нэр дэвшигчдийн дунд хар арьст ганц ч жүжигчин үгүй байгаа нь арьсны өнгөөр ялгаварласан хэрэг гэж шүүмжлэн олон алдартнууд ёслолын ажиллагаанд оролцохоос татгалзаж байсан. 2019 оны “Оскар” шагнал гардуулах ёслолын хөтлөгчийг олон жилийн өмнө бэлгийн цөөнхийн талаар таагүй зүйлс жиргэж байсан гэж шүүмжлэн ажиллагааг хөтлөхөөс татгалзуулж байсан. Дуэйн Жонсоныг хиймэл хөлтэй хүний дүрд тоглосноор хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүсийг гадуурхлаа, уг нь бол жинхэнэ протезтэй хүн тоглох ёстой байсан гэж шүүмжилж байсан гэх мэт жишээ олон.

Алдарт Марк Твений 1884 онд бичигдсэн “Геккельбер Финны адал явдал” зохиолд орчин үеийн Америкт хэрэглэхийг цээрлээд буй “nigger” гэдэг үг хэтэрхий олон гарч байгаа нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг гэж зарим Америкийн зарим мужийн сургуулийн номын сангуудаас хасч, 2011 он “nigger” гэдгийг нь “slave” (боол) гэсэн үгээр орлуулан засч, өөрөөр хэлбэл цензурдэнхэвлэж байжээ. Хачирхалтай нь “Геккельбер Финны адал явдал” зохиолыг хэвлэгдсэнээс ердөө нэг жилийн дараа буюу 1885 онд хар арьстануудыг дэндүү өгөөмөр, хүнлэг байдлаар харуулсан гэж Массачусетс мужийн номын сангаас хасч байсан байдаг юм байна. 

Б.Бадрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 1 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 3 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 5 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 18 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 19 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 22 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр