ХҮҮХЭД БҮРТ САР БОЛГОН 300 ЕВРО ӨГНӨ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

Хүн амын өсөлтийг дэмжихэд хүүхдийн мөнгө чухал үүрэгтэй. Ялангуяа хүн амын дундаж насжилт нь нэмэгдсэн, төрөлт багасах гэсэн таагүй асуудалтай тулгарсан улсууд төрсөн хүүхэд болгонд насанд хүртэл тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх замаар төрөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг.

Энэ удаад Итали улсын Гэр бүлийн хэрэг хариуцсан яамнаас өрх гэрт олгодог янз бүрийн материаллаг тусламжийг бүгдийг нь нэгтгэн “хүүхдийн мөнгө” хэлбэрээр олгохоор болж байгаа аж. Шинээр батлагдах хуулиар жирэмсний долоон сартайгаас эхлээд хүүхдийг насанд хүртэл нь төрөөс 200-аас 300-н евро сар болгон олгоно.

Энэхүү арга нь Италид сүүлийн жилүүдэд төрөлт эрс буурч байгаа асуудлыг шийдэхэд эергээр нөлөөлнө гэж тооцжээ. Итали хүн ам зүйн ачааллын ерөнхий коэффицент нь 51,7% байгаа юм байна. Энэ бол Италид ажил хийж байгаа хүн бүр ажлын чадваргүй үлдсэн хэсгээ тэжээхийн тулд өөрт хэрэгтэйгээс 1,5 дахин илүү бараа, үйлчилгээг бүтээх ёстой гэсэн үг аж. Одоогийн байдлаар Италид ажлын чадвартай хүн амын 30,7 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийн насныхан амьдардаг. Төрөлтийн нэмэгдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авч эхлэхгүй бол энэ үзүүлэлт цаашид ч нэмэгдсээр эдийн засагт нь тун сөргөөр нөлөөлж магадгүй болоод байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сард болох барилдаанууд 9 минутын өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 1 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 3 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 4 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 6 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 19 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 20 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 23 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр