ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧДЫН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/05/22

“Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жолооч миний гүйцэтгэх үүрэг”  жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр /2019.05.21/ Төрийн ордны их танхимд боллоо.“Аялал жуулчлалын жолоочдын холбоо”-ноос санаачлан зохион байгуулагдсан тус чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-н сайд Н.Цэрэнбат,  ЗТХ-н сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, АТҮТ-н захирал П.Дэлгэрнаран нарын хүмүүс оролцлоо.

Харилцаа, хандлагаа өөрчлөн  зорчигч , жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал…

67 байгууллагын 600 гаруй жолооч оролцсон анхдугаар чуулганаар жуулчин тээврийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хийгдэх ажлууд зэрэг асуудлыг төр хувийн хэвшлийнхэн хамтран хэлэлцсэн юм.  Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  Аялал жуулчлан салбарын хөгжилд энэ салбарт ажиллаж буй хүн бүрийн оролцоо чухал бөгөөд харилцаа, хандлагаа өөрчлөн  зорчигч , жуулчдын аюулгүй байдлыг хангаж, аялал жуулчлалын үйлчилгээний соёлыг баримтлан аялалын бүрэлдэхүүн, хөтөчтэй нягт хамтран ажиллах нь  жуулчин тээвэрт явж буй жолоочдын хувьд чухал гэдгийг онцоллоо.

Мөн түүнчлэн цаашид аялал жуулчлалын бүс дагасан дэд бүтцийн асуудлыг шат дараатай шийдвэрлэж Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын тоог нэмэгдүүлж салбарын хүний нөөцийг бэлтгэн, чадваржуулах,  тал дээр засгийн газар илүү анхаарч байгааг хэлсэн юм. Үүний нэг жишээ бол Аялал жуулчлалын салбар тэр дундаа зочлох үйлчилгээний чиглэлд ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхад, тус салбарт ажиллах чин хүсэл сонирхолтой иргэдийг 9 чиглэлээр мэргэшүүлэх ажил эхэлснийг дуулгасан юм. Тодруулбал энэ сарын 25-наас ирэх 6 дугаар сарын 25 хүртэл улс орон даяар зочлон үйлчилгээний чиглэлээр буюу зөөгч, бармен, тогооч, жолооч, угтах үйлчилгээ, зэрэг 9 чиглэлээр 13-15 мянган иргэнийг үнэ төлбөргүй мэргэшүүлэх сургалтыг БОАЖЯ–наас зохион байгуулж байна. Тус сургалтад сурах сонирхолтой хүн бүр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд 6 бүсийн сургалт нэгдсэн байдлаар явагдана. Энэ нь иргэдийг ажлын байртай болгож ядуурлыг бууруулах, зочлох үйлчилгээний салбарын чанарыг дээшлүүлэх  цаашлаад улс орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг онцлон тус салбарт ажиллаж буй жолооч нар энэхүү сургалтад хамрагдсан байх ёстойг хэллээ.Түүнчлэн жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулга уулзалтын үеэр энэ салбарт үр бүтээлттэй ажиллаж салбарын хөгжилд үнэтэй хувьд нэмэр оруулж буй жолоочдыг төрийн дээд одон медалиар шагналаа.  

Жуулчин тээврийн жолоочдын хувьд төрөөс зарим асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан юм. Тухайлбал : Жуулчин тээврийн наалтын хүчинтэй хугацааг сунгаж, хэмжээг өөрчлөх, мэргэшсэн жолоочийн эрхийг урт хугацаагаар өгөх, жуулчид ихээр очдог арга хэмжээнд нэвтрэх зөвшөөрөл эрхийг хүрэлцэхүйц хэмжээнд өгөх,  наадмын билет, зогсоолын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, жуулчдад өргөн цар хүрээнд хүргэх зэрэг асуудалд анхаарах хэрэгтэйг байгааг хэллээ.

Чуулга уулзалт 14 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж тодорхой зөвлөмжийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүллээ..

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 4 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 21 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 22 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 22 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26