СОГТУУДАА ӨӨРӨӨ Ч МЭДЭЭГҮЙ ДҮҮГИЙНХЭЭ ХУРУУНУУДЫГ ТАСАЛСАН ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/16

Согтуурсан үедээ долоон настай нагац дүүгээ хүнд гэмтээсэн этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулан шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр 51 настай иргэн Ш нь долоон настай нагац дүү охиныхоо дөрвөн хурууг тасдсан ноцтой хэрэг гарсан юм. Охин зугтаж гараад гудамжинд зогсож байхад нь иргэд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.

Хэрэг гарсан даруйд тухайн этгээдийг 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон бөгөөд өнөөдөр цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлэхээр болжээ. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэд нэг хашаанд амьдардаг байсан бөгөөд хэрэг гарах үед охины ээж бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байсан аж. Тэрбээр аав, ээжийг нь эзгүйд архидан согтуурсан үедээ нагац дүүгээ сүхээр цохиж хуруунуудыг нь тасалсан байна. ГССҮТ-ийн эмч нар охины 4 хурууг залгах мэс заслыг 10 гаруй цагийн турш хийж, улмаар хохирогч охины гурван хурууг амжилттай залгасан юм. Харин охин өдгөө ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. 

Харин дүүгээ гэмтээсэн Ш нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө "Хэрэг гарах үед би маш их архи ууж, согтуурсан байсан. Өөрийгөө хянах чадваргүй, юу хийж байгаагаа ч мэдээгүй. Нэг мэдсэн чинь дүүгээ гэмтээж, хуруунуудыг нь тасалсан байна лээ. Маш их гэмшиж байна" гэжээ. 

Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдэд Эрүүгийн  хуулийн 11.1 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэхүү зүйл заалтад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

Ингээд охиныг эмчлэгч эмч болон цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллийг эргэн сануулж байна. 

ЦЕГ "Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбын гудамж, дэлгүүрийн гадна бага настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 14-ний өдрийн орой 22.25 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. 

Дуудлагын дагуу шалгахад долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нагац ах “Ш” нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна" гэв. 

ГССҮТ -ийн Бичил мэс заслын эмч Д.Даваажаргал "Долоон настай охин ирсэн. Тухайн хүүхдийн баруун гарын нэг хоёрдугаар хурууны нэг хоёрдугаар үеэрээ бүрэн тасарсан. Зүүн гарын гурав, дөрөвдүгээр хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан гэмтэлтэй. Дээрээс нь баруун хөлийн гуяны урд хэсгээрээ түлэгдсэн шархтай. Мөн толгойн тус газраа хөнгөн шархтай ирсэн. Тухайн хүүхдийн хурууны тайрагдсан мөч нь хэр удаан хугацаанд сэргэх нь янз бүр байдаг. Энэ хүүхдийн хуруу нэг төвшинд хурц үзүүртэй тайрагдсан байсан учраас эргэн залгахад сэргэх магадлал өндөртэй. Баруун гарын нэг хоёрдугаар хуруу залгагдсан байгаа. Хагалгааны дараа хурууны өнгө зүс гайгүй тэжээлтэй сэргэх магадлал 90%-тай байгаа. Харин зүүн гарын гуравдугаар хурууны нэгдүгээр хэсгийнхээ урд хэсгээрээ тасарсан. Тэр хэсгээрээ үхжил үүсээд эхэлсэн байсан учраас тайрагдсан байгаа. Дөрөвдүгээр хуруу хагалгааны явцад залгагдсан. Тэгэхээр гурван хуруу 80-90%-тай залгагдсан бөгөөд нэг хурууг урд хэсгээрээ тайрагдсан. Одоогийн байдлаар охин хагалгааны дараах биеийн байдалтай Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 8 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 22 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 22 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26