ГЭРЭЛТ МЭДЭЭ: Ө.ЭНХМАРАЛ ОХИНЫ ЗҮҮН ХӨЛ МЭДЭЭ ОРЖЭЭ


Аврал эрэх мэт алаг нүд нь дүүрэн нулимстай, булцгар жаахан гараа сунган тусламж гуйх нялх охины зураг нүүр номоор дүүрсэн хөндүүр өдрүүд үргэлжилнэ. Өдөр хоног өнгөрөх тусам охины эмчлэгдэх боломж хумигдаж байгааг сонсоход зүрх шимширнэ. Ө.Энхмарал охин дөрөв хоногийн өмнө буюу тавдугаар сарын 10-ны өдөр нэг нас хүрсэн. Нуруу нугасны хавдар өвчнөөр шаналж байгаа тэрбээр өдгөө Бээжингийн эмнэлэгт ээжтэйгээ хамт эмнэлгийн тусламж авахаар итгэл найдвар өвөртлөн хүлээж байна. Учир нь түүний хавдрыг авах хагалгаа товлогдсон ч мөнгөгүйн улмаасзогссон, хүлээгдсэн. Хятад эмч нар охиныг цаг алдалгүй мэс засалд орж чадвал бүрэн эдгэрэх, хөл дээрээ босоод гүйх боломжтойг хэлсэн. Энэ хагалгааны зардал 50 сая төгрөг. Мөнгөтэй хүний хувьд гадаад руу нэг аялаад ирэх зардал бол арга мухардсан хүнд амар бүрддэггүй, хүүхдийнхээ амийг харсаар байж алдах айдсын ирэн дээр очих их мөнгө ажээ. Тиймээс л “үрийг минь авраач, бидэнд туслаач” хэмээн хоолой зангиран гуйгаад удлаа. Сайхан сэтгэлт ард түмэн өглөгийн гараа дэлгэж, эхний хагалгааны мөнгийг бүрдүүлэн, охиныг хагалгаанд оруулсан. Хагалгааны дараа охины зүүн хөл мэдээ орсон сайхан мэдээг алс холоос ээж нь, ард нь мөнгө олох гэж үлдсэн аав нь дуулгаж байна. Дахиад нэг л хагалгаа, 50 сая төгрөг. Охин хөл дээрээ босоод гүйнэ. Тэр гайхамшгийг сайхан сэтгэлт та бүхний өглөгөөс өөр хэн ч, юу ч бий болгож чадахгүй. Учир нь Тавантолгойд жолооч аав нь охиноо эмчлүүлэх гэж ажлаасаа урт хугацааны чөлөө авсан, орлогогүй болсон. Ах дүү цөөтэй ээжид нь орлого мөнгө байтугай хүүхдийг нь асралцаад өгөх хүн ч байхгүй өнөөдөрт хүрсэн юм. Ийм л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” цаг үед Ө.Энхмарал охин амьдрал гуйж байна.

5090770421 ХААН БАНК ээж Эрдэнэтунгалаг

Холбогдох утас: 9148-1828 9133-3934


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 3 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 5 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 7 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 7 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 17 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27