ИНЕГ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 1000 ХҮНИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ


 АТГ-аас ИНЕГТ-т хийсэн шалгалтаар тус газар нь 2012-2017 онд зургаан даргын нүүр үзжээ. Таван жилийн хугацаанд дарга нар нь солигдохдоо нийт 1000 гаруй хүнийг ажлаас халж, 1201 хүнийг шинээр ажилд авчээ. Доорх мэдээллээр дэлгэрэнгүйг хүргэж байна. С.Буяндалайг даргаар ажиллаж байх үед буюу 2013 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 295 хүн чөлөөлөгдөж, ,382 хүн томилогджээ. Өөрөөр хэлбэл нэг жил арван сарын хугацаанд даргын эрх ашгийн төлөө 295 хүн ажилгүй болжээ. Харин Т.Лхагвасүрэнг даргаар ажиллаж байх үед буюу 2014 оны 2 дугаар сарын 21-ны өдрөөс 2015 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр хүртэл хугацаанд 227 хүн ажлаас чөлөөлөгдөж 231 хүн томилогджээ. Ц.Эрдэнэбилэгийг даргаар ажиллаж байх үед буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны есдүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 104 хүн ажлаас чөлөөлөгдөж, 115 хүн томилогдсон байна. Г.Нямдавааг даргаар ажиллаж байх үед буюу 2015 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 216 хүн ажлаас чөлөөлөгдөж, 244 хүн томилогджээ. Л.Бямбасүрэнгийн үед буюу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 158 хүн ажлаас чөлөөлж, 229 хүн томилогдсон байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 1000 хүн ажлаас чөлөөлөгдөж, 1201 хүн томилогдон ажилласан байна. Мөн 2013-2015 оны хооронд давхардсан тоогоор 30 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон, нөхөн олговорт улсын төсвөөс 326 сая төгрөг олгосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 3 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 5 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 7 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 7 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 17 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27