ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖИЛ

Өнөрцэцэг
2019/05/11

Өнөөдөр Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өнөөдөр Өвөрхангай өмнөд, Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-12 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор /-2/-/-4/ градус хүйтэн, өдөртөө 5 градус дулаан байна.

Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-9.0 мм бороо, нойтон цас орсон. Үүнээс хамгийн их нь Увсын Улаангом, Сэлэнгийн Хүдэрт 9.0мм, Хөвсгөлийн Рашаант, Архангайн Жаргалантад 8.0 мм, Увсын Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баянхайрхан, Идэр, Сонгино, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Их-Уул, Тосонцэнгэл, Чандагат, Тариалан, Жаргалан, Эрдэнэбулган, Архангайн Эрдэнэмандал, Өлзийт, Булганы төв, Могод, Ингэттолгой, Хутаг, Бугат, Баян-Агт, Сайхан, Эрдэнэт, Сэлэнгийн Орхон, Ерөө, Орхонтуул, Өмнөговийн Даланзадгад, Гурвантэс, Хэнтийн Дадал зэрэг сумуудад 1.0-7.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Өчигдөр өдөр Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 2-7 градусаар дулаарч Алтайн өвөр говь болон Хэрлэн, Онон, Улз, Тэрэлж голын сав газраар +19...+24 градус, говь талын нутгаар +21...+26 градус байв.

Өнгөрсөн шөнө Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар өмнөх хоногоосоо 7-12 градусаар хүйтэрч хоносон. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар -4... -9 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +2...-3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9..+14 градус хоносон байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар салхи секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 19-24 метр хүрч шороон шуурга шуурсан байна.

 

 

 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 5 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 7 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 9 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 9 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 19 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27