НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭХ ХҮҮХДҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 13-27-НД БҮРТГЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/10

Нийслэлийн боловсролын газраас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ сарын 13-27-нд бүртгэхээр болжээ. Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой юм байна.

Элсэгчдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд: 

  1. Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх
  2. Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
  3. Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ
  4. Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна.
  5. Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна. 

2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэнэ. 

Бүрдүүлэх материал:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэх хуулбарын хамт
  3. Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  5. Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 1 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 6 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 9 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 11 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 11 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 21 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27