О.Боргилыг цагдан хорьсон ҮНДЭСЛЭЛ нь юу байв

О.Шүрэнцэцэг
2019/05/10

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор өндрөөс унасан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс уг хэрэгт түүний найз залуу О.Боргилыг буруутгаж буй. 

Талийгаачийн аав Д.Сүхжаргал "Тухайн өдөр миний охиныг найзтайгаа хамт байхад нь О.Боргил залгаад хурдан ир гэж элдвээр загнасан гэж найзаас нь сонссон. Бас тэр хоёр тухайн өдөр хоорондоо маргалдсныг хөршүүд нь сонссон гэсэн. Би охиноо 13 давхраас өөрөө үсэрсэн гэж бодохгүй байна. Тийм хүмүүжил миний охинд байхгүй" гэсэн байдаг. 

Улмаар охиныг нь бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн билээ. 

Харин энэ сарын 8-нд буюу өнгөрсөн лхагва гаригт О.Боргилыг цагдаагийн байгууллагаас 1 сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Чухам ямар учир хэрэг гарснаас хойш сарын дараа, шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа ийнхүү цагдан хорих болов. Магадгүй шүүх эмнэлгийн дүгнэлтээс шалтгаалж цагдан хорьчихов уу гэсэн асуулт олон нийтийн сүлжээнд бичигдэж байна. 

Мөн талийгаачийн төрсөн эгч С.Тунгалагмөрөн "О.Боргилыг БЗД-ийн цагдаагаас баривчилж саатуулсан. Миний дүүг хөнөөсөн нь тодорхой болчихсон болоод хорьсон гэж ойлгож байгаа" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Тэгвэл О.Боргилыг яагаад цагдан хорих болов. Үндэслэл нь юу байв. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн хэрэгт түүний найз залуу болох О.Боргилыг цагдан хорьсон. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн байж болзошгүй гэж үзээд цагдан хорьсон" гэх мэдээллийг өгөв. 

Талийгаач Ц нь хүчирхийлэлд өртөж байсан тухай түүний аав Д.Сүхжаргал "О.Боргил миний охиныг өмнө нь дөрвөн удаа зодсон байгаа юм. Хэрэг гарахаас гурван өдрийн өмнө зодуулсан болов уу гэмээр цээж хэсэг нь хөх няц болчихсон байсан. Дараа нь уруулыг нь сэтэлчихсэн. Өөрөө орон дээр суугаад хөнжил даавуу нь цус болчихсон тийм зургаа амьд байхдаа найз руугаа явуулж байсан байна лээ. Боргилд харуулж болохгүй, утсан дээрээсээ устгалаа, та нарт байж байг хэрэг болж магадгүй гээд явуулсан байсан. Тэр бичлэгүүдийг би цагдаад өгчихсөн" байгаа хэмээн мэдээлж байв. 

Харин шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариуг ар гэрийнхэнд нь мэдэгдсэн эсэхэд "Охиныг маань өндрөөс унаж амиа алдсан нь үнэн. Хувцас нь тэдэн см урагдсан байна гэсэн мэдээллүүдийг л өглөө. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс гадны нөлөөтэй эсэх асуудлыг одоогоор хэлэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн" гэлээ. 

Юутай ч хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: Zaluu.com


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 4 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 9 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 12 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 14 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 14 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 23 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27