ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД УГААРТСАН ТАВАН ХҮҮХДИЙГ АВАРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/09

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар иргэн “М”-ийн 2-16 насны  таван хүүхдийг  угаартсан байдалтай байсныг  илрүүлэн амь насыг нь аварчээ.  Тодруулбал, тавдугаар сарын  7-ноос 8-ныг  шилжих шөнө ажил цагдаагийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд “Толхын ойл” хоёрдугаар байрны орцны  үүдний  хэсгээс  утаа гарч байхыг  харсан байна.  Тэд  дотогш орж шалгахад  03 тоот  буюу  иргэн “М”-ийн орон сууцны гал тогооны өрөөнд  цахилгаан тогоо шатаж байсныг аюулгүй болгож, унтаж  байсан  таван хүүхдийг  утаажилтийн бүсээс гаргаж,  анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлжээ.  Одоогийн байдлаар  хүүхдүүдийн  биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж  байна гэж албаныхан мэдээллээ. Дээрх алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, таван хүүхдийн амь насыг авран  хамгаалж ажилласан тул Ховд аймгийн ОБГ, гэр бүлийн гишүүд, хөрш айл өрхүүд талархал илэрхийллээ. Иймд цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 2 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 7 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 10 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 11 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 11 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 21 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27