Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийнгазрынгишүүдбусадалбаныхүмүүс 5 сарын 5-аас 10-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, орон нутагт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж байна.
Тухайлбал Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн, Баянхутаг сумдад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, орон нутаг судлах музей, сүрьеэгийн эмнэлэг зэрэг 8 объектыг шинээр барих, мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын 9 байгууламжид засвар үйлчилгээ, өргөтгөл хийхээр болсноос гадна шаардлагатай тоног төхөөрөмж, авто машиныг газар дээр нь гардуулан өглөө.
Мөн Төрийн албан хаагчид, Боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбарынхан уулзалт зохион байгуулж сахилга бат, ёс зүйтэй ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бол Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэдтэй уулзаж төрийн бодлого шийдвэрийг танилцуулж иргэдийн асуултад хариулт өглөө.
Үргэлжлүүлээд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Бэрх тосгон, Батноров, Биндэр, Дадал сумдад ажиллана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна