АВЛИГА АВСАН МХЕГ-ЫН БАЙЦААГЧ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ


Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.05.07/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал болсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Э.Аззаяагаас гадна Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын хэргийг мөн дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.

Мөн хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгожээ.

Хоёр жилийн өмнө буюу 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдсан юм.

Тухайлбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нь нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Мөн албан өрөөнд нь нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө хураагдсан.

Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсоноор прокурор яллах дүгнэлттэйгээр шүүхэд хэргийг нь шилжүүлсэн.

Энэ хэрэгт нийтдээ 25 хүн нэр холбогдож, шүүхээр хэрэг нь орсон нь энэ юм.  Тодруулбал, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нар шүүхээр шүүлгэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 7 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 12 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 15 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 17 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 17 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27