ЭХ БАРИГЧ ЭМЧ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН БАЙЖЭЭ


Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч мансуурах төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах тэр дундаа жирэмсэн эхэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж шинэ иргэн төрөхөд эх барьж авдаг эмч мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэх тохиолдол анхны удаа бүртгэгдэж буй юм.

Хэргийг тодруулбал, тавдугаар сарын 6-ны өдрийн 11:10 цагт “Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй” гэх мэдээлэл эмчлүүлэгчийн зүгээс ирсэн байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид тус Эрүүл мэндийн төвд очиж шалгалт явуулахад тус сумын нутагт оршин суух хаягтай, Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмчээр ажилладаг эмэгтэй 52 настай Ө нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрчээ.

Эх баригч эмчээс сорил авч шинжилгээнд хамруулахад мансууруулах төрлийн сэтгэцэт нөлөөлөх эмийн жагсаалтанд орсон бодисыг хууль бусаар хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй аж. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд мансууруулах бодис хэрэглэсэн эх баригч эмчийг мансууруулах төрлийн бодис хууль бусаар олж авсан, хууль бусаар хэрэглэсэн, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт буруутган шалгаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 7 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 13 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 16 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 17 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 17 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27