“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ ДАХЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/05/06

Аялал жуулчлалын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, аялж зугаалахдаа анхаарах асуудлууд болох хатуу болон шингэн хог хаягдлын менежмент болон усны нөөцийн ашиглалтыг сайжруулах, холбогдох хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцох, шийдлийг тодорхойлох зорилгоор “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчны хамгаалал-аялал жуулчлал” сэдэвт зөвлөгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд БОАЖЯ, Монгол улсын 33 тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, сав газрын захиргаад, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөр болон аялал жуулчлал эрхлэгчид зэрэг 250 орчим төлөөлөгч оролцов.

Монголын улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж, хамгааллын менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэн тэргүүнд тавихын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй аялж амрах, хандлагаа өөрчлөх, аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 12 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 17 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 20 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 22 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 22 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27