Гашуунсухайт боомтоор 2019.03.01-ний өдөр иргэн А улсын хилээр орох чиглэлд зорчихдоо өмссөн хувцас болон биедээ 50 боодол, 640 грамм, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг, талыг нь хэрэглэсэн тугалган цаасны хамт авч явсныг Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлсэн байна
.
Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах" гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх
Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт монгол залуучууд өртөж байгаа шалтгаан нь манай иргэдийн амьжиргааны түвшин доогуур, энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэйгээс гадна Зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих давуу тал байдаг нь гол хүчин зүйл болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна