Нийслэлийн Онгой комиссын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай" албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/37 дугаар тушаалаар Хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг төвийн 6 дүүргийн үерийн далан суваг, зам талбайн борооны усны зайлуулах шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааны үзлэг шалгалтыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УБЗАА, НМХГ, НХТЕТГ, НАЗХГ, НОБГ, дүүргүүд, ГУББГ зэрэг 10 гаруй албан байгууллагууд орсон.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээнд 2,5 тэрбум төгрөг хот тохижилтын урсгал зардалд 2019 онд батлагдсан.
Дээрх санхүүжилтээр 30 байршилд 140 км үерийн далан, 180 байршилд 170,0 км хөрсний болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээнд цэвэрлэгээ үйлчилгээ явуулахаар "Геодези, Усны барилга байгууламжийн газартай гэрээ байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн айл өрх, гудамж талбай мөсөнд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын ерөнхий менежер миний бие газар дээр нь танилцаж, хор уршгийг арилгахад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Нийслэлийн Засаг даргын 2019-01-24-ний өдрийн А/51 дүгээр "Хөрөнгө гаргах тухай" захирамжаар нөөц нийт 196 сая төгрөгийг шийдвэрлэж ажилласан.
Улаанбаатар хотын хэмжээнд 2018 онд БЗД, СХД, ЧД, СБД булгийн болон хөрсний ус ихтэй байснаас зөвхөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 41 булаг илэрсэн.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Онцгой байдлын газар, дүүрэг, инженер хангамжийн байгууллагуудтай хамтран тухай бүр нь холбогдох арга хэмжээг авч байнгын ажиллаж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд орсон их хэмжээний хур борооны улмаас хөрсний усны түвшин дээшилж хөрсний болон булгын усанд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа БЗД-ийн 5, 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо, ЧД-ийн 13, 18 дугаар хороо, СХД-ийн 7 дугаар хорооны мөсөн дошин үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.
Хан-Уул дүүргийн Алтай хотхон орчмын Дунд голын үерийн далан мөсөн дошин үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.
Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн айл өрх, гудамж талбай мөсөнд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан шийдвэрлэсэн Засаг даргын нөөц хөрөнгөөс Нийслэлийн Засаг даргын 2019-01-24-ний өдрийн А/51 дүгээр "Хөрөнгө гаргах тухай" захирамжаар нөөц нийт 196 сая төгрөгийн санхүүжилтээр дараах арга хэмжээнүүд авагдаж байна:
Дээрх ажилд нийт 23 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 4.7 сая төгрөгийг зарцуулаад байна. Өнөөдрийн байдлаар ажил үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн чиглэлээр
Улс, Нийслэл, Гадаадын зээл тусламж төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлууд:
Он дамжин хэрэгжих:
Шинээр хэрэгжих:
Шинээр авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга угсралтын ажлыг 10 байршилд 3,0 тэрбум төгрөгийн Замын сангийн санхүүжилтээр "Геодези, Усны барилга байгууламжийн газар хийж гүйцэтгэх:
Үүнд
Гадаадын Зээл тусламжаар хэрэгжих:
НҮБ-ийн санхүүжилтээр "Улаанбаатар хотын гэр хорооллын үерээс хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд 4,5 сая доллар шийдвэрлэж, 3 жилийн хугацаанд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 7 хорооны захиргаа, иргэдийн оролцоотойгоор хэрэгжинэ. Эдгээр 7 хороонд Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25; Сүхбаатар дүүргийн 12, 13, 16; Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороодод хэрэгжихээр болсон гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна