СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 27 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Энэ 7 хоногт буюу 2019.02.25-03.01-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс н-ийт 1097 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 840 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирч, нийслэлд 27 хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байна.

Орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын 3 нь мотоцикльтой холбоотой осол байх бөгөөд бүгд онхолдох хэлбэрээр гарсан мөн хамгаалах малгай, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна.

Өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн аймгуудын Засаг даргын захирамжаар энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон нутгуудад мотоциклийн хэрэглээг хязгаарласан байх боловч иргэд малын бэлчээр, ахуй хэрэглээндээ мотоциклийг хэрэглэх түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, техникийн бүрэн бус мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцож байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол гарах гол шалтгаан болж байна.

Иймд хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарласан үед унаж хэрэглэхгүй байх, цаашид мотоциклийг зориулалтын дагуу, техникийн хувьд бүрэн бүтэн, хамгаалах хэрэгсэл хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Мөн зам тээврийн ослын 18 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 48 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 4, онхолдох хэлбэрээр 3 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  • БЗД-ийн нутаг ЕБ-н 127-р дунд сургуулийн зүүн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 40настай.эрэгтэй П-г мөргөж амь насыг хохироож осол хэргийн газрыг орхиж явсан хэргийг,
  • 2019.02.27-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг "Хавтгай ар" гэх газар шороон замд Даюун маркийн мотоцикль онхолдож, жолооч 39настай.эрэгтэй М-н амь нас хохирсон зэрэг хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 165 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 27 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 16,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй 20,3 хувиар, гэмтсэн хүний тоо 90 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 38 хувиар, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол 65 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 1 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 3 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 22 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 23 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ 2025/07/08