ТРАМП, КИМ ЖОН УН НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Н.Мижидмаа
2019/02/28

Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өчигдөр орой Ханой хотын Sofitel Legend Metropole зочид буудалд хоёр дахь удаагаа нүүр тулан уулзлаа. Тэд найман сарын өмнө Сингапурт анх удаа уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах хэлэлцээр хийж байсан юм. Орон нутгийн цагаар 18:30 цагт уулзсан удирдагчид гар барин мэндчилж, товч мэдэгдэл хийсний дараа шадар хүмүүсийн хамт оройн зоогт орсон байна. Трамп, Ким хоёр хоёул энэ удаагийн уулзалт хэлэлцээр хүссэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлцгээжээ. Оройн зоогт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Умард Солонгосын тагнуулын албаны дарга асан, генерал Ким Ён Чол зэрэг албан тушаалтнууд оролцсон байна. Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын гол арга хэмжээнүүд өнөөдөр болно. Өглөөний 9:00 цагт хоёр удирдагч ганцаарчилсан уулзалт хийсний дараа 9:45 цагаас бусад албаны хүмүүс нэмэгдэж, хэлэлцээр үргэлжилнэ. Хамтдаа үдийн зоог барьсны дараа 14:00 цагт гэрээнд гарын үсэг зурах ёслол болж, 15:50 цаг орчимд Дональд Трамп хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдэгдэл хийх гэнэ. Үүний дараа Трамп нутаг буцах бол Ким Жон Ун дахин хоёр өдөр саатаж, Вьетнам улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ удаагийн уулзалтын гол үр дүн нь 1950-аас 1953 он хүртэл үргэлжлээд гал зогсоох гэрээгээр завсарласан Солонгосын дайныг албан ёсоор өндөрлүүлж, энхийн гэрээ байгуулах гэнэ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал хэлэлцээрийн гол сэдэв байх ч шууд үр дүнд хүрэхгүй, үйл явцыг ахиулах хэмжээнд байх болно гэж ажиглагчид үзэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 47 минутын өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 3 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 22 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 23 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ 2025/07/08