АНУ: ОХУ-ААС БУСАД УЛС СИРИЭС ЦЭРГЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ


ВАШИНГТОН. /almasdarnews/. Сирийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Жеймс Франклин Жефри хэвлэлийн бага хурлын үеэр, "Иран Сириэс цэргээ гаргаж, Сирийн хямралыг зохицуулах улс төрийн шийдлийг олсны дараа бусад орон тус улсаас цэргээ эргүүлэн татах хэрэгтэй" гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр, "бусад орон гэдэгт ОХУ хамаарахгүй. Учир нь 2011 онд Сирийн хямрал эхлэхээс өмнө тус улсад ОХУ-ын цэргийн бааз байсан. Тиймээс бид Сириэс цэргээ гаргах орнуудын жагсаалтад ОХУ-ыг оруулаагүй" гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр, "одоогийн байдлаар Сирид АНУ, Израиль, Турк, Иран, ОХУ гэсэн таван орон цэргийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ бол аюултай нөхцөл байдал юм. ОХУ өмнө нь Сирид цэргийн ажиллагаа явуулж байсан. Тиймээс тус улс цэргээ гаргах шаардлагагүй. Бусад дөрвөн орон цэргээ гаргах шаардлагатай" гэж мэдэгдэж байжээ.

Мөн тэрбээр, "Сири дэх АНУ-ын цэргийн оролцоо нь зөвхөн "Лалын улс" бүлэглэлийг устгаж, Сирийн хямралыг зохицуулах улс төрийн шийдлийг олж, ОХУ-аас бусад орны цэргүүдийг Сириэс гаргах зорилготой юм" гэдгийг онцлон тэмдэглэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 17 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 17 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 18 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19