Х.БАТТУЛГА: ‘ХОТГОР ШАНАГА’-ЫН АСУУДЛААР СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗАХИА БИЧНЭ


Жилийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийг томилоход Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас бусдыг нь дэмжсэн. Ерөнхийлөгч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эрх мэдлээ ашиглан уул уурхайн лиценз худалдсан хэмээн үзэж, анх удаа сайдын томилгоонд хориг тавьсан ч УИХ хүлээн аваагүй.

АТГ-аас Хотгор шанагын нүүрсний ордтой холбоотой асуудлыг шалгаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдүүлэг авсан гэж дуулдаад намсан. Тэгвэл уг асуудалтай холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай хуулийн байгууллагаас Ерөнхийлөгчид хэлсэн байна.

Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо дурдлаа. "Тэрээр Хотгор шанага гээд дэд бүтэцгүй уурхайг Солонгос байтугай, Монголчууд ч бэлгэнд авахгүй. Уурхай бол дэд бүтэцтэй байж борлогдох боломжтой байх ёстой. Энэ хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан хүн 15 жилийн ял авсан. Хотгор шанагын уурхай хэрэг нэг хэсэг нь.

Манайд болохоор шинэ нөхцөл байдал гэдгээр эрүү үүсгэж, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаачихаад байгаа юм. Энэ асуудлаар АТГ хөдлөхгүй бол миний бие БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчид захиа бичнэ. Манай улсад Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай ийм уурхай байдаг. Энэ уурхайтай холбоотой асуудлыг манай хуулийн байгууллагын хөөн хэлэлцэх хугацаа дуусчихлаа, үүнтэй холбоотой хүмүүс сайд дарга хийгээд явж байна. Энэ талын мэдээллийг өгнө үү" гэдгээ илэрхийлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 1 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 17 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 22 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 23 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ 2025/07/08