ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛАХ САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ОРУУЛЖЭЭ


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Тэрбээр:

-Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой асуудлаар санал тавьсан. Ерөнхийлөгч бүлгийн хуралдаанд оролцож саналаа хэлсэн. Мөн төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ долоо хоногт төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, батлах юм гэлээ.

-Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой ямар санал хэлсэн бэ?

-Ерөнхийлөгч малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд анхаарч, төсөв нэмэх хэрэгтэй гэсэн. Мөн аялал жуучлалыг хөгжүүлэхэд анхаарч төсвийг нэмэгдүүлэх саналтай байсан.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох уу?

-Энэ асуудлаар Ерөнхий сайд бүлэг дээр тодорхой ярьсан. ХХААХҮЯ-нд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг шалгахаар Сангийн яамнаас шалгалт орсон. Сар гаруйн хугацаанд шалгалт хийж, Сайдын зөвлөлөөр хэлэлцэнэ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хууль зөрчиж зээл авсан эсэхийг шалгах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Шалгалтын дүн дуусаад, хууль зөрчсөн асуудал байвал шалгуулах, Засгийн газар хэлэлцээд дараа дараагийн асуудлыг хэлэлцэнэ.

-Энэ сангаас хэдэн гишүүн зээл авсан бэ?

-Хэдэн гишүүн зээл авсныг тоолоогүй. Хэрвээ байгаа бол баримтаа гаргах хэрэгтэй. Бидэнд ийм том асуудал дэгдээд эхлэхээр үүнийг дагасан улс төр яваад эхэлдэг. Би ХХААХҮЯ-нд албан бичиг хийж өгдөг. Үүнийг хуулийн дагуу шийдэж өг гэсэн бичгийг хэлдэг. Би ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй. Надад хамааралтай компани ЖДҮ-ийн сангаас зээл авсан бол би хуулийн дагуу шалгуулна.

-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийн сангаас гишүүдэд зээл авч өгч байсан гэдэг үнэн үү?

-Тэмээ, туулай хоёр бие биенийхээ сэтэрхийг гайхна гэдэг байх хэрэггүй. ЖДҮ-ийг дэмжих сангаас ямар ямар зээл аваад зориулалтын дагуу ашиглаж уу гэдэг нь гол асуудал.

-Гишүүн бүр таван тэрбум төгрөгийг тойрогтоо төсөвлөх нь зөв үү?

Гишүүн бүрт тав таван тэрбум төгрөг авлаа гэдэг. 76 жижиг тойргийн зовлон их байна. Энэ тойргууд дээр тодорхой хэмжээний санхүү суулгаж байж, хөрөнгө оруулалт хийх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 1 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 3 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 22 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 23 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ 2025/07/08