АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН VI ХУРАЛДААН ХУРАЛДЛАА


Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явц байдлын тухай, Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрийн 2017 оны тайлан, Аймгийн "Халдварт бус өвчинтэй тэмцэх" дэд хөтөлбөр, Санал хэлэлцүүлэх тухай, "Журамд өөрчлөлт оруулах тухай" ГХУСАЗЗ-ийн чиглэл танилцуулах, Д.Даваадорж төлөөлөгчийн тойрогт нөхөн сонгууль зарлах тухай, Шагналд тодорхойлох тухай, Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай гэсэн 8 асуудлуудыг хэлэлцлээ.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явц байдлын тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал таницуулсан. Тэргүүлэгчдээс уг дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар асуулт асууж санал хэлсэн. Хүнсний ногоо, мах, сүүний аюулгүй байдлыг ханган ажиллах, мөн аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хангах шаардлагатай байгаа талаар Тэргүүлэгч Д.Батбилэг санал хэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн ч шүлхий өвчин гарсантай холбогдуулан уг ажил биелэгдээгүй байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд худалдаа болон үйлдвэр үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа хуванцар саванд хяналт шинжилгээ хийх ажил энэ онд хийгдэх аж.

Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрийн 2017 оны тайланг хэлэлцэх үеэр 2017 онд 2 сумын 1000 өрхөд өрхийн тариалалтыг дэмжих чиглэлээр заавар зөвлөмж өгөх, сургалт явуулах зэрэг олон арга хэмжээ явуулсаны үр дүнд иргэд өөрсдийн хэрэгцээнд төмс, хүнсний ногоо тариалах нь нэмэгдсэн хэмээн Тэргүүлэгчийн асуултанд аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хариулсан. Төмс, хүнсний ногооноос гадна, жимс жимсгэнийг ургуулах, боловсруулах ажлыг цаашид хөтөлбөрийн биелэлтэндээ тусган анхаарах, мөн техникийн болон үрийн шинэчлэлийг сайжруулах, өрхүүдэд өгсөн үрээ авах, орон нутгийн онцлогтоо тохируулан бодлого баримтлах зэрэг тодорхой саналуудыг хэлж Тэргүүлэгчдээс холбогдох хүмүүст үүрэг болгосон.

Мөн аймгийн "Халдварт бус өвчинтэй тэмцэх" дэд хөтөлбөр батлагдлаа. Уг дэд хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн хүн амын дунд халдварт бус өвчний шалтгаан, эдийн засгийн сөрөг нөлөөллийг иргэн, гэр бүл, хамт олон, ААН байгууллага, салбар дундын оролцоотойгоор бууруулснаар өвчлөлийн тархалтыг эрт хязгаарлаж, хүн амын амьдралын чанар сайжирч, эрүүл аж төрөх хандлага төлөвшинө. Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өндөр өртгөөр эмчлэгддэг хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг ХБӨ-ийг эрт илрүүлэн, эмчлэх нөхцөл бүрдсэнээр ХБӨ-ий шалтгаан, нас баралт, өвчлөлийн тоо буурах зэрэг үр дүн гарах аж. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гарсан саналыг хөтөлбөртөө тусгаж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийн явцыг жил бүрийн 01 дүгээр сард багтаан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байхыг үүрэг болголоо.

"Журамд өөрчлөлт оруулах тухай" ГХУСАЗЗ-ийн чиглэл танилцуулах тухай асуудлыг хэлэлцэн аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон ба Шагналд тодорхойлох тухай, Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 13 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 13 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19