БАГШ НАР ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Монголын багш нарын 52, дэлхийн багш нарын 24 дэх жилийн баярын өдөр боловсролын салбарт үр бүтээлтэй идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүс төрийн дээд одон медаль болон Монгол Улсын Засгийн газрын шагналар шагнагдлаа.

Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан багш нарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар шагналыг гардуулан баяр хүргэлээ. Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн багш З.Должинсүрэн, Орхон аймгийн Спортын дунд сургуулийн менежер П.Байгалмаа нар шагнагдлаа.

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсролын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн, Б.Болорчимэг, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах төслийн ажилтан Г.Норжмаа, Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн технологийн багш Д.Энхцэцэг, Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн хими биологийн багш Т.Батцэцэг, Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургуулийн менежер Д.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн монгол хэлний багш Б.Болорсайхан, Багахангай дүүргийн Хангай цогцолборын биеийн тамирын багш Л.Баатарсүх, Налайх дүүргийн Голомт цогцолборын бага ангийн багш Б.Жаргалмаа, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолборын математикийн багш Б.Пунсалмаа, Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Б.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 226 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Чанцалдулам, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн багш Ү.Амарбат нар шагнагдлаа.

Боловсролын жуух бичиг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Я.Үүрцайх, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн биологийн багш Б.Энхмаа, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн монгол хэлний багш Ж.Ундармаа, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн англи хэлний багш М.Элбэгзаяа, Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнгөнтуяа, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Э.Бямбадаш, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн дизайн технологийн багш Т.Энхжин, Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн багш Бямбажавын Будсүрэн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн технологийн багш С.Дэршигжүгдэр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Х.Цогоо нар шагнагдлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 15 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 15 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19