2018 оны 09 сарын 05-20-ны өдрүүдэд Завхан аймгийн ерөнхий боловсролын 29-н сургуулийн 1310 хүүхдийг хамарсан "Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хууль сахиулах их сургууль, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа. Сургалтын хүрээнд сурагчдад эх оронч хүмүүжил, бусдад туслах, эцэг эх орноо хайрлаж, түүх соёлоороо бахархах, зорилго тэмүүлэлтэй байж, бие даан хөдөлмөрлөх арга барилыг эзэмшүүлэх зорилгоор цэргийн анхан шатны сургалт, "Хариу нэхээгүй тус" аян, "Төрөлх нутгаа хайрлая" зэрэг олон арга хэмжээнүүдийг явууллаа. Сургалтын явцад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, марш тактикийн сургалтад хамрагдсан юм. Сургалтын хаалтын энэ өдөр сурагчид цэргийн маршаар алхаж, тулааны үзүүлбэр, жагсаалын хөдөлгөөн, жагсаалын үзлэг зэрэг 14 хоногийн хугацаанд сурсан зүйлсээ эцэг, эх, Завхан нутгийн олондоо үзүүлж, сургалтаа амжилттай дуусгалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна