Б.БАЯРАА: Ц.ЦОГЗОЛМАА САЙД АА, ГАНЦХАН ЖИЛИЙН НАСТАЙ СУРАХ БИЧИГТ 5-6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, ХОГ ҮЙЛДВЭРЛЭХЭЭ БОЛЬ


Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын багш нарын нэгдэл төрийн бус байгууллага, АШУҮИС-ийн Тогтвортой хөгжил түр хороо хамтран өнөөдөр БСШУСЯ-ны урд талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Тэд, ЕБС-ийн сурагчдын ном сурах бичгийг үйлдвэрлэхэд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг хэдий ч ганцхан жил хэрэглэгдээд хог дээр хаягддаг, мөн боловсрол болон эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах асуудлыг шийдэж өгөхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хүсч жагссан байна. Энэ талаар жагсаал зохион байгуулагч, Б.Баяраа "Бидний жагсаал бол боловсролын салбар эрүүл мэндийн салбарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах зорилготой. Их дээд сургуулийн удирдлага, захирлын албан тушаалд мэргэжлийн бус, салбараа мэдэхгүй, хүмүүсийг намын томилгоогоор томилж байна. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилохыг шаардаж байна. Мөн боловсролын салбарыг дампууруулж байгаа сурах бичгийн бизнесийг эсэргүүцэж байна. Монгол Улс жил бүр 5-6 тэрбум төгрөгийн үнэтэй сурах бичиг хэвлүүлдэг. Энэ жагсаалд ашиглаж байгаа номнууд бол зөвхөн нэг ерөнхий боловсролын сургуулиас авч ирсэн сурах бичгүүд. Ганцхан жил хэрэглэгдээд дараа жил нь хэрэглэдэггүй. Нэг ч хэрэглээгүй боодлоороо актлагдсан номнууд хүртэл бий. Нийслэл болон хөдөө орон нутгийн бүх сургуулиуд дээр очоод асуугаад үзээрэй. Ийм номнууд олон бий. Монгол Улс цаас үйлдвэрлэдэггүй. Цаасыг валютаар авдаг. Дээр нь жил болгон татвар төлөгчдийн мөнгөөр нэг жил хэрэглэх настай чанаргүй сургалтын бодлого, сурах бичгийн технологийг зөрчсөн цаасан хог үйлдвэрлэж байна" гэв.

Жагсаал зохион байгуулагчид гурав хоногийн турш жагсаалаа үргэлжлүүлэх юм байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 19 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 19 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19