Өмнөд африкийн Бүгд Найрамдах улсад 2018.04.22-4.28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ''Equipped'' буюу хувцас тоноглолтой хэвтээ шахалтын ДАШТ-нд манай баг тамирчдаас найман тамирчин амжиллтай оролцсон. Тус тэмцээнээс
-М1 ангилалын -105 кг жинд Спортын мастер, Азийн аварга Д.Ууганбаяр 260кг-ийг өргөж алтан медаль
-М1 ангилалын -120кг жинд Спортын мастер, Азийн аварга Ц.Баярхүү 245кг-ийг өргөж мөнгөн медаль
- насанд хүрэгчдийн -120кг жинд хэвтээ шахалтын дэлхийн аваргын мөнгөн медальт Азийн 4удаагийн аварга,-120кг жинд дэлхийн рекорд эзэмшигч, ОУХМ Б.Чимэдцэрэн 357,5кг-ийг өргөж алтан медаль
-Насанд хүрэгчдийн +120 кг жинд хэвтээ шахалтын -120кг жинд жингийн дэлхйин аварга, Азийн аварга, ОУХМ Б.Алтангэрэл жин өгсөн орж 365кг-ийг өргөж мөнгөн медалийг тус тус хүртэж багийн дүнгээр 5-р байр эзэлж, амжилттай оролцсон байна.
Мөн энэ сарын 1-6ны хооронд энэтхэгт улсад зохион байгуулагдсан пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2тамирчин оролцож Залуучуудын -83кг жинд Х.Төртайван хэвтээ шахалтын төрөлд хүрэл медаль, газраас таталтын төрөлд хүрэл медаль хүртэж Мастер1 ангилалын -120кг жинд А.Отгонбаяр нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж Азийн аварга болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна