ЕРӨНХИЙ САЙД СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫНХАНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориуав.

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монголын үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, идэвхтэн бичигчид, нийт уншигч, үзэгч түмэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос 105 жилийн өмнө энэ өдөр Нийслэл хүрээнд "Шинэ толь хэмээх бичиг" сонин хэвлэгдэн гарч байсан тэр өдрөөс хойш Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудмонголчуудынхаа нийгмийн амьдралын толь нь болж, сэтгүүл зүйн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.

Монголын сэтгүүл зүйн түүхт 105 жилийн ойн босгон дээр Үндэсний сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл XVII Их хурлаа амжилттай зохион байгуулж, удирдлагаа шинэчилжээ. Сэтгүүлч нөхдийнхөө итгэлийг хүлээн шинээр сонгогдсон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон удирдлагын багт амжилт хүсч, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлье!

Монгол Улсын Засгийн газар сахилга хариуцлага, дэг журмыг төрийн албаны бүх шатанд тогтоож, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Төрийн албаны хүнд суртал, авилга хээл хахууль, шударга бус үйлдлийг таслан зогсоож, "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг чухал нөлөөтэй юм. Иймд Сэтгүүлчид та бүхнийг хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэн, шударгаар ажиллаж дөрөв дэх засаглалын үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

Бурууд нүд хурц, үг ил байж үргэлж үнэний талд зогсож чаддаг, нийгмийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлдэг, иргэдийнхээ мэдэх эрхийг дээдлэн хангадаг, үндэснийхээ эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө сэтгэл зовнидог нийт сэтгүүлчид та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 8 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 14 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 16 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 18 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 18 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27