ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ БЗД-ИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ГАЗРЫН НАЙМААНД ГАРШИВ УУ?


УИХ-ын 2012 оны сонгуульд өвдөг шоройдсон ч 2016 оны ээлжит сонгуулиар дахин азаа үзснээр УИХ-д залрах хувь тохиосон хүмүүсийн нэг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг юм. Тэрбээр УИХ-ын гишүүний сэнтийд заларснаар барахгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдоод 100 хоногийг үдлээ. Гэхдээ түүний өнөөдөр юу хийж бүтээсэн гэдгээс илүүтэй Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа дүүргийнхээ иргэдэд хэр зэрэг хайртай, халамжтай Засаг дарга байсан бэ гэдгийг энэ удаагийнхаа нийтлэлийнхээ өмнөтгөлөөр нэхэн мэдээлье. Дүүргийн бүтээн байгуулалт нэрээр хоточ нохдын хөшөөг 750 сая төгрөгөөр босгосон, газрын наймаачин зэргээр хардаж байсан дүүргийнх нь иргэд яагаад ч юм түүнийг сонгосон. Хожмоо сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх хардлагад хэсэгтээ ороогдсон ч асуудал тэгс гээд намжсан түүхтэй. Тэгвэл эрхэм гишүүний АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл тэрбээр үе үеийн дүүргийн Засаг дарга нар болоод УИХ-ын гишүүдийн дундаас хамгийн олон газар эзэмшдэг гэдгээс үзвэл иргэдийн хардлага оргүй биш байсан бололтой юм. Учир нь, тэрбээр шударга хөдөлмөрөөрөө тэр олон газрыг өөрийн болгов уу, эсвэл эрх мэдлээ урвуулан ашиглах замаар олж авсан уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Хэдийгээр уг мэдүүлэгтэй нь холбогдуулж, хууль хяналтын байгууллагаас түүнийг шалгаагүй ч одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Д.Батдэлгэрээр итгэмжлүүлсэн 100 гаруй иргэн Б.Батзориг гишүүн Засаг даргаар ажиллаж байхдаа бидний газрыг булаасан гэж намынх нь даргад хов хүргэж байв. Гэсэн ч хэзээнээс хотын фракцаар араа хийсэн Б.Батзориг гишүүнд хандаж намынх нь удирдлагууд нь нэг ч үг хэлсэнгүй, хууль хяналтын байгууллагынхан ч шалгасангүй. Өнгөрсөнийг нэхэн сануулбал, хөшөө дурсгал босгох ажилд хамгийн их хөрөнгө оруулалт авсан хүнээр тухайн үедээ тодроод байсан тэрбээр Сансрын уулзварт "Эвтэй дөрвөн амьтан" хөшөө босгоход 350 сая, Чулуун овооны тойрогт хоточ нохдын хөшөө бүхий өндөрлөг байгуулахад 750 сая, Офицеруудын ордны аюулгүйн тойрогт усан оргилуур байгуулахад 400 сая төгрөг буюу нийтдээ 1.5 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Өдгөө харахад хөшөө барихад 1.5-хан тэрбум төгрөг зарцуулж гэж харагдах хэдий ч 2010-2011 оны валютын ханшаар тооцож үзвэл тийм ч хямдхан сонсогдохгүй л болов уу. Тэрбээр ийнхүү олон тэрбум төгрөгөөр хөшөө босгож "тоглох" зуур дүүргийнх нь иргэд хардах эрхийнхээ дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулсан байдаг. Гэтэл Чулуун овооны тойрогт хоточ нохдын хөшөө бүхий өндөрлөг байгуулахад 750 сая төгрөгөөр босгосон гэж дүүргийн тайлан блансдаа тусгасан үнийн дүн нь цагдаагийн байгууллагын шалгалтын дараа хоёр дахин багассан байх жишээтэй. Гэтэл цаана нь нуугдсан мөнгө хаачсан талаар хэн ч эрэл сурал хийсэнгүй. Түүнчлэн хэзээ тендер зарласан, хөшөө урлах компанийг ямар шалгуураар сонгон шалгаруулсан талаарх мэдээлэл өнөөг хүртэл байдаггүй гээд эрхэм гишүүний халаасыг ухвал сонирхолтой, но-той нууц олон. Тэрбээр хоточ нохдын хөшөө босгосон талаараа "Хөшөө босгосноор Баянзүрх дүүрэгт эх, хүүхдийн эндэгдэл огцом буураад зогсохгүй гэмт хэргийн гаралт ч буурсан" хэмээн арга ядсан тайлбар өгөөд зогсч байв. Түүний энэ үгнээс улбаалж бодоход нийслэлийн зургаан дүүрэг, цаашлаад 21 аймаг, сум, баг бүрт өнөөх алдартай гурван хоточ нохойн хөшөөг сүндэрлүүлбэл Монгол Улс даяар эх, хүүдийн эндэгдэлгүй, гэмт хэргийн зөрчилгүй болно гэж Б.Батзориг сайд яриад эхэлбэл битгий гайхаарай. Ийм л инээдтэй, аргаа барсан зүйл ярьж суудаг хүн салбар яамыг толгойлж сууна. Магадгүй аль нэг өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үүдэнд ахиад гурван нохойн хөшөө биш юм гэхэд таван хошуу малын хөшөө босгож, "Энэ хөшөөний буянаар монголын мал өслөө" гээд Б.Батзориг сайдыг яриад суувал гайхах хэрэггүй биз. ЭХ СУРВАЛЖ "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 1 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 3 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 3 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 13 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26