ТАТВАРЫН НЭМЭГДЛИЙГ ХУУЧИН ХЭВЭНД НЬ ОРУУЛНА


Засгийн газрын 100 хоногтохиожбайгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын бодлого, зорилтынхоо талаар мэдээлэл хийлээ.

"Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Иргэдийн илүү төлсөн татварын мөнгийг буцааж олгох юм байна.

Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэхээр болжээ. Цаашид нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөөд байна.

Эдийн засгийн уналт зогсон, өсөлт төсөөлж байснаас илүү гарч, энэ онд 4,2 хувиар өсөх төлөвтэй, төсөв, санхүүгийн сахилга бат, хариуцлага сайжирсан зэрэг үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм шийдвэр гаргасан. Үүнийг Олон улсын валютын сан ч дэмжжээ.

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг өсч, төсвийн орлого, Дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн, зээлжих зэрэглэл ахисан, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, малын тоо өссөн зэргийг Ерөнхий сайд дурдав.

Иргэдээ эрүүл хүнсээр хангаж улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай хангамж, сүлжээ бий болгох, газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь улс орны хөгжлийн тулгын гурван чулуу гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.

Энэ хүрээнд малаа эрүүлжүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэн, дулааны цахилгаан станцуудаа өргөтгөж шинэчлэх, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг хэлэв.

Мөн зам, тээвэр, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны салбараа хөгжүүлж, гадаад харилцаандаа илүү ач холбогдол өгөн, Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжих юм.

Уул уурхай шүтсэн, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унахад дагаж савладаг эдийн засгаа хос болгохын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд хэлэв.

Ойрын хугацаанд баруун таван аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбож, Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахыг зорьж байна.

Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Төв цэвэрлэх байгууламж, хог боловсруулах үйлдвэр барих, сургууль, цэцэрлэгээр бүрэн хангах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх юм.

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс 2019 оны дөрөвдүгээр сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглоно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн гэр хорооллыг орон сууцжуулна, харин зуух тараахгүй гэлээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглосноор агаарын бохирдол 50 хувь буурна гэсэн тооцоо, судалгаа хийсэн байна.

Засгийн газар хэрэгцээт хүнсээ дотоодоос хангах, иргэдээ гэр, орон сууцтай, боловсрол, мэргэжилтэй, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах зорилтын хүрээнд гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулаад байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 5 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 18 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26