Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүү, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болж байгаа юм.
Зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа ба 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр болох аж.
Шинээр авах зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах байр суурийг илэрхийлээд байна. Хамтран ажиллах салбар, чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг цаашид хоёр тал хэлэлцэн тохиролцохоор ярилцсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна