ШАЛГАГДАЖ, ШАЛГУУЛЖ ЯВСАН Н.ХҮРЭЛБААТАР У.ХҮРЭЛСҮХИЙН ХҮН БАЙЖЭЭ


Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа хэрэгт ороогдож байсан Н.Хүрэлбаатар Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогджээ. Тэрээр ямар хэрэгт холбогдож байсныг эргэн сануулвал. Түүнийг УМБГ-аас харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж шалгаж байсан.Түүнийг мөнгө угаасан, авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Дээрх хэрэгт холбоотойгоор түүний хүү Энхбат, иргэн Батаа нарыг хамт шалгаж буйг хуулийнхан мэдээлдэг.

Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь "Рапид харш" хотхоны орон сууцнаас 2011 оны хавар төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан.

Тэр үед энэ талаар мэдээлж байсан ч хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгалгүй өнгөрөөсөн. Тухайн үед Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгасан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд "Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй" гэсэн мессеж Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлсэн байсан юм.

Хууль хяналтын байгууллагынхан мессеж илгээсэн дугаараар хөөж шалгахад утасны эзэмшигч иргэн "Миний утсыг гуйж нэг залуу мессеж бичээд 5000 төгрөг өгсөн. Тэр хүн "Ахынх нь утас цэнэггүй болчихлоо" хэмээсэн" гэж тайлбарласан гэдэг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарч байжээ. Тэр үед хүү Х.Энхбат нь "Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй" гэж тайлбарлажээ. Хүү нь мөнгөний талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байсан байж магадгүй. Тэр үед Н.Хүрэлбаатар мөнгөний талаар хууль хяналтын байгууллага, хэвлэлийнхнээс нууцалж байсан гэх.

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй үндэслэл байгаа учраас өнгөрсөн хавраас УМБГ-т дахин шалгаж эхэлсэн юм.

Энэ үеэр Н.Хүрэлбаатар хилээр гарсан бөгөөд "Мөрдөн байцаалтаас оргосон" гэж бичиж байв. Гэвч тэрбээр 2014 оны зургадугаар сарын 7-нд эх орондоо очно хэмээн шавь нараараа дамжуулан мэдэгдэж, тухайн өдрийнхөө 22.10 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буумагц нь цагдаагийнхан баривчилсан. Түүнийг баривчилсны дараа хүү болон иргэн Батаа нарыг батлан даалтад сулласан бол өнгөрсөн есдүгээр сард Н.Хүрэлбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн гадуур гаргасан юм.

Түүнээс хойш энэ хэрэг хэрхсэн нь сураггүй. Баттай эх сурвалжийн мэдээлснээр хэргийн мөрдөн байцаалт хэвийн үргэлжилж буй бөгөөд УМБГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг Н.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийг шалгаж байснаа өдгөө зөвхөн АТГ-ын мөрдөн байцаагч нар байцаалтаа үргэлжлүүлсэн гэж ойлгогддог.

О.ШҮРЭНЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 11 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26