ШРИ ЛАНКЧУУД АЛГА БОЛСОН АР ГЭРИЙНХНЭЭ НЭХСЭЭР БАЙНА


Шри Ланк улсад 1972-2009 оны хооронд 26 жил үргэлжилсэн иргэний дайны уршгаар 100 гаруй мянган хүн амиа алдаж, 800 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж,олон хүн сураггүй алга болжээ. 48 настай Перинпарани гэдэг эмэгтэй дайны бүсээс алга болсон хүүгээ бүтэн зургаан жил хүлээж байна. Тэрээр Шри Ланкын Тамил Илама бүлэглэл болон Засгийн газар хоорондын иргэний дайны сүүлийн жилүүдэд ор сураггүй алга болсон хэдэн мянган хохирогчийн ар гэрийнхний нэг юм. Перинпаранийн хүүг 2008 онд мотоцикл унасан цэрэг хувцастай найман залуу авч явсанаас хойш гэртээ эргэж ирээгүй байна. Хүүгээ дүрвэгсдийн хуаранд хайгаад ч олж чадаагүй эх шаналалд автсаар байгаа ажээ.

Эдгээр хохирогчид Засгийн газар алга болсон хүмүүсийг хангалттай эрэн сурвалжлахгүй байна хэмээн буруутгажээ. Уг нь 2015 онд НҮБ-аас тус улсын эрх баригчдыг дайны гэмт хэрэгт буруутган, мөрдөн байцаалт явуулахыг шаардаж байсан юм.

Тамилын барс гэж нэрлэгддэг угсаатнууд өөрсдийг нь эрх баригчид хэдэн арван жилийн турш ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгасны улмаас иргэний дайн эхэлжээ. Эцэст нь Тамилын бослогыг цэргийн хүчээр дарж, дайн дууссан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 1 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 4 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 17 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 23 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа Өчигдөр
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08
ЭМГЭНЭЛ 2025/07/08