Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН ТАНГАРАГАА ЗӨРЧСӨН ТУЛ ТАТАГДАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ


Үндсэн хуулийн цэцэд гаргасан хуульчдын хүсэлтийг бүрэн эхээр нь нийтлэв. УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь ажилдаа ирдэггүй, сардаа нэг удаа үзэгддэг гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд олон нийтийн хэрэгслээр мэдээлэгдэх болсон баэнэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хууль дээдлэх", Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална", мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно", Арван зургаадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэдийн "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох....эрхтэй....." гэсэн хэсгүүдийг зөрчиж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүн нь "өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох" бүрэн эрхтэй юм. Үндсэн хуулийн эрх зүйн ойлголтын дагуу бүрэн эрх гэдэг нэг талаас эрх, нөгөө талаас үүргийн нэгдэл байдаг. Иймээс УИХ-ын гишүүн ажилдаа заавал ирэх, бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй.

Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая" хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлдэг. Энэхүү тангараг ёсоор төрийн хуулийг дээдлэн сахих үүрэгтэй. Гэтэл бүрэн эрхээ чин шударгаар хэрэгжүүлэхгүй байгаа нь тангарагаа зөрчсөн үйл ажиллагаа юм.

Уг бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын дарга, бүлгийн дарга нар нь удаа дараа сануулдаг гэх мэдээлэл байдаг боловч, Б. Наранхүү гишүүн нь бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэхгүй л байна.

Нөгөө талаас туслах, зөвлөх, бие төлөөлөгчийн цалин, цаашлаад УИХ-ын гишүүний хуулийн судалгаа хийлгэх, хууль сурталчлах, орон нутагт ажиллах гээд олон төсөвт ажлуудын хөрөнгийг хууль бусаар зарцуулж байна гэсэн үг. УИХ-ын гишүүн нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрөө мэдэхгүй ч байсан, зөвлөх, УИХ-ын тамгын газар, бусад байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө хүлээн авах боломжтой ба үүнийгээ ашиглаад УИХ-ын хуралдаануудад заавал оролцож, ирцэд бүртгүүлж, санал өгөх үүрэгтэй юм.

Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан" үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 14 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 15 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 15 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 17 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 18 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 20 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 22 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр