О.БААСАНХҮҮ Ц.НЯМДОРЖ САЙДАД САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ


УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилттэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид санал хүргүүлжээ.

Тэрбээр "Сүүлийн үед Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудтай холбоотойгоор иргэдээс өргөдөл, гомдлууд ихээр ирж байна. Энэхүү гомдлуудыг судалж үзэхэд дараах агуулгатай байна. Үүнд:

  1. Хүчингийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаатай холбоотой асуудлыг эрүүгийн хуульд хөнгөрүүлсэн заалттайгаар баталсан. Тухайлбал, бусдын биеийг үнэлэх, садар самууныг санаатайгаар зохион байгуулах зорилгоор орон байр, эд материалаар хангах тохиолдлуудыг өмнөх эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна.
  2. Эрүүгийн хуульд тодорхой зохицуулалт хийгээгүйгээс хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, фэйсбүүк, твиттер хуудсаар хувийн өш хонзон авах зорилгоор бусдыг онц хүнд гэмт хэрэгг гүтгэх. нэр төрийг нь үндэслэлгүйгээр гутаах, доромжлох асуудлууд ихээр гарч байна
Иймд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтийн байдалтай танилцах Ажлын хэсэг байгуулж. хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдаа, завхарлыг засах талаар Засгийн газраас холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж 2018 оны 1 дүгээр улиралд багтаан өргөн барихыг хүсье

Дээр дурдсан хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн төсөл шиидвэрийг өргөн барихаа үүгээр мэргдэж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 7 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 7 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 8 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 9 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 11 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 12 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 14 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр