ЕРӨНХИЙЛӨГЧ ГУРАВ ДАХЬ ХОРИГОО ТАВИЛАА


УИХ-ын баталсан ирэх 2018 оны төсвийн зарлагын хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хориг тавьсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавилаа. Улсын төсвийн орлого 5,2 их наяд, зарлага нь 7,7 их наяд, алдагдал нь 2,5 их наяд төгрөгт хүрч байгаа. Энэ төсвийг хариуцлагагүй гэж үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн төсвийн орлого, зарлагыг харахад хамгийн их зарлага 5,2 их наяд төгрөг байсан. Иймээс зарлагаа танах шаардлага байна. Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хууль зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Хөгжлийн банкны зарцуулсан мөнгө болон Төрийн банкнаас "Сайн" хөтөлбөр нэрээр иргэд, аж ахуй нэгжид олгосон арилжааны зээлүүдийг нэмж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 14,3 хувьд хүргэсэн. Энэ бол хууль бус нэмэлт юм. Үүнийг УИХ залруулах ёстой.

Эдийн засаг хүндэрсэн гэдэг шалтгаанаар иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг УИХ гаргасан. Ингэхдээ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгахгүй явсаар өдийг хүрлээ. Тухайлбал, долоон төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргахын оронд зарлагаа бууруулах боломж байсан.

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдэж байна. Анх удаа орлогоо нэмэгдүүлэх боломж олдож байна.

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардал өнгөрсөн оныхоос 475 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал 129,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалаа цомхон болгох шаардлагатай.

Төсвийн хэлэлцүүлгийн үед 58 тэрбум төгрөгийн өртөг бүхий 125 төрлийн хууль зөрчсөн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Үүнийг УИХ-ын гишүүний 3 тэрбум гэж олон нийт нэрлэж байна. Шинээр 67 барилга барихаар 20,2 тэрбум төсөвлөсөн байна. Харин санхүүжүүлэх өртөг нэмэгдсэн 58 объект байна.

Төсвийн алдагдлыг нөхөхдөө нэг бол гадаадын банк эсвэл дотоодын банкнаас зээл авна. Дотоодын банкнаас зээл авсан тохиолдолд 2,5 их наяд төгрөгийн хомсдол үүснэ. Мөнгө хомсдоод ирэхээр зээл хомсдож, аж ахуй нэгж бүтээн байгуулалт хийж чадахгүйд хүрнэ. Харин улсын төсвийн алдагдлыг бууруулж чадвал тэр хэмжээгээр зээлийн эх үүсвэр банкуудад үлдэж, банкны зээлийн хүү буурах магадлалтай. Ийм хэмжээний мөнгө банкуудад үлдэхээр банкууд зээлийн хүүг бууруулах, хувийн хэвшил тэлэх боломж олгоно гэж Ерөнхийлөгч үзэж байна.

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 46 минутын өмнө
Днжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 15 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 16 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 19 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 22 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 23 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр