ЕРӨНХИЙ САЙД МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ ЭРЧИМТЭЙ НЭМЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ


Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана. Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг ч байнгын үйл ажиллагаатай нь гарын арван хуруунд багтана гэдгийг ХХААХҮЯ хэлж байгаа юм. Эдгээр компаниас төлөөлөл болгож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр үдээс өмнө "Мах маркет", "Мах импекс" компанид ажиллалаа.

2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн. 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 3.6 сая адуу, 4.0 сая үхэр, 400 мянган тэмээтэй. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах байна. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой.

2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 21.5 мян.тн мах ОХУ, БНХАУ, ОХУ, Казахстан, Япон, Иран, Катар зэрэг улсад экспортлоод байна. Энэ тоог өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад махны экспорт тав дахин нэмэгдсэн байна. Мөнгөн дүнд шилжүүлэн үзвэл энэ онд 108 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүний экспорт хийгээд байна. Энэ дүн долоо дахин нэмэгдэх боломжтой гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ онд тогтоосон 20 мян.тн адууны махны квотыг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд бүрэн олгосон, гүйцэтгэл нь 100 хувьтай байна. Адууны мах авах хүсэлт, захиалгаа ирүүлж буй улс орнууд ч байна. Иймд адууны мах бэлтгэхэд илүү анхаарч, экспортыг нэмэгдүүлэх нь зүйтэйг тэрээр тэмдэглэв. Мөн мал, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол бодлого, ажлын нэг гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа.

Ерөнхий сайдын очсон хоёр компани үйлдвэрээ өргөтгөх, техникийн шинэчлэл хийж, ажлын байр болон бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Тухайлбал, "Махмаркет" компани 300 гаруй ажилтантай бөгөөд өргөтгөл, шинэчлэлээ хийж чадвал ажлын байр хоёр дахин нэмэгдэнэ гэж байна. Өргөтгөл, техникийн шинэчлэл хийхэд нь хөрөнгө оруулалт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулж, анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт үүрэг болголоо.

Монгол Улс ганц уул уурхайн салбарыг түшиглэж болохгүй гэдгийг мэдэрсэн. Иймд бид хөтөлгөө морьтой, эхний ээлжинд хос, дараа нь олон тулгуурт эдийн засагтай болох ёстой. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа, жижиг дунд үйлдвэрлээ хөгжүүлэх ёстой. Малаа өсгөж, дотоодын махны хэрэглээгээ хангахаас мал, махны нөөцдөө тулгуурлан экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж чадвал улс орны эдийн засаг тогтворжино. Үүнд үйлдвэрлэгч та бүхний оролцоо нэн чухал. Иймд Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хамтарч ажиллана гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 10 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 11 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 14 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 17 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 17 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 19 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 19 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 19 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр