ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 82 ХУВЬТАЙ БАЙНА


Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ, хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 82 хувьтай гарчээ.

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг бэлтгэлээ 80-86 хувь хангасан бол бусад аймаг 80-аас доош хувьтай байгаа тухай мэдээ ирүүлжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт аймгийн хэмжээнд 88.5, сумын түвшинд 58.5 хувьтай байна.

Манай улсын нийт нутгийн 30 орчим хувь буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгийн зарим сум зудын их эрсдэлтэйд тооцогджээ.

Энэ жил хонин толгойд шилжүүлснээр 106.9 сая толгой мал өвөлжих бөгөөд 22800 өрхийн 9.8 сая мал отроор өвөлжиж, хаваржина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 21 минутын өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 50 минутын өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 2 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 3 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 3 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 17 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 18 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 20 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 20 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 22 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 22 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 23 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр