ИРЭХ ОНД УЛААНБААТАРТ БОЛОХ АЗИЙН САЙД НАРЫН БАГА ХУРЛЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ


Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлыг ирэх оны долоодугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Бага хурлын талаар танилцуулах зөвлөлдөх уулзалт 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд болов.

Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд, Азийн сайд нарын Бага хурлын дарга Ө.Энхтүвшин нээж үг хэллээ. Тэрээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн батлахдаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци зэрэгт дэвшүүлсэн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тодорхой заалт оруулсныг онцлон тэмдэглэв.

Энэ хуулийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-аас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллахаар хүлээсэн үүрэг, амлалтаа эрх зүйнд хүрээнд баталгаажуулсан гэлээ.

"Гамшгаас урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь" уриан дор болох Азийн сайд нарын Бага хурал нь:

- Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхий нийтийн аюулгүй байдал, амар тайван орших нөхцөлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн санал, санаачилгуудыг хэлэлцэх

- Улс орнуудын ололт амжилт, туршлагаас хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх

- Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг таниулах зорилготой юм.

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад МУЗН, гадаад улс орнуудын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын тэргүүн, төлөөлөл оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 52 минутын өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 2 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 2 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 5 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 5 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 6 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 19 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 20 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 22 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр