ТӨМӨР ЗАМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙСНЭЭР ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХҮЧИН ЧАДАЛ 30 ГАРУЙ САЯ ТН БОЛЖ ДЭЭШЛЭНЭ


Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас МУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллаагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцож хоёр талаас тавьж буй саналуудын талаар нээлттэй ярилцлаа. Элчин сайд Шин Хаймин "БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд МУ-д айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцсоноор хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан. Зам тээврийн салбарт Хятадын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байгаа 500 сая долларын хүрээнд Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км, Тосонцэнгэл Улиастайн 114 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хурдны авто зам төслийг барих ажлууд амжилттай хэрэгжиж байна. Дээрх төслүүдийг хугацаанд нь чанартай дуусгах, мөн Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын дэд бүтцийн төслийг анхаарч өгнө үү" гэж энэ үеэр хүслээ.

Ж.Бат-Эрдэнэ сайд "Хятадын коммунист намын 19 дүгээр хурал амжилттай хуралдаж "Бүс ба зам" хөтөлбөрийн хүрээнд олон чухал асуудлуудыг хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Монгол Хятад хоёр улс бурхнаас заяасан мөнхийн хөршүүд. Олон зуун жилийн харилцаатай бидний хамтын ажиллагааг сайжруулахад зам тээврийн салбар чухал үүрэгтэй юм. Миний хувьд өмнө нь салбарын ТНБД-аар ажиллаж байхдаа БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хэд хэдэн төслийг хариуцан ажиллаж байсан. Эдгээр төслүүд монголын эдийн засагт нөлөөлөхүйц үр дүнгээ өгснийг энд онцлон дурдахад таатай байна.

Таван толгойт Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг дуусгах нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилтот ажлын нэг юм. Засаг солигдсонтой холбогдуулан ажлын хэсэг шинэлэгдэх тул энэ асуудлыг шинэ Ерөнхий сайд болон ЗГ-ын хэмжээнд ахин хэлэлцэнэ. Миний хувьд хоёр улсын ашиг сонирхлыг нэгтгэн төслийн хэрэгжилтийг хурдасгахад санал нэг байна. "Бүс ба зам" хөтөлбөрийн хүрээнд МУ, БНХАУ-тай хамтран хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал ач холбогдлоороо азид тэргүүлэх чиглэлд тооцогдох Замын үүд-Алтанбулагийн хатуу хучилттай замыг барих. Төмөр замын салбарт дамжин өнгөрөх ачаа тээврийн чадавхийг сайжруулах, зүтгүүрийн вагоныг нэмэгдүүлэх, замын даац, чанарыг сайжруулах саналыг та бүхэн анхааралдаа авч дэмжин ажиллахыг хүсье. Төмөр замын шинэчлэлийг хийснээр тээвэрлэлтийн хүчин чадал 30 гаруй сая тн болж дээшлэх юм.

Мөн Таван толгойн орд газраас Гашуунсухайт-Ганцбоомтоор өмнө нь 1400-1600 орчим нүүрс тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байсан бол Хятадын талаас 400-500 болгон бууруулснаар урт дараалал үүсч, нүүрс тээвэрлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хүндрэл учраад байна. Иймд эрхэм Элчин сайд та энэ асуудалд анхаарч үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Бид та бүхний дэмжлэг туслалцааг бодит ажил болгоход хүндрэл чирэгдэлгүй аль болох шуурхай ажиллах болно. Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд Элчин сайдад ажлын амжилт хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 13 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 18 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 21 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 23 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 23 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27