НАЛАЙХ ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО


Нийслэлийн Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. Тус эмнэлгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар "Хангарьд-Улаанбаатар" ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар "Бадрах инженеринг" ХХК хийж гүйцэтгэсэн ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.

7 сарын хугацаанд сүндэрлэн боссон 4 давхар хүүхдийн эмнэлгийн нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, "Хангарьд Улаанбаатар" ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.

Энэ үеэр хөрөнгө оруулагч тал болох Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ дахин нэг сая юаний өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэсэн тухай баяртай мэдээ дуулгав. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд дүүрэгтээ хүүхдийн эмнэлэг барих ажлыг анх санаачилж, уйгагүй хөөцөлдсөний эцэст ийнхүү биеллээ олж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид болон барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компани, энэхүү ажилд сэтгэл зүтгэл гарган оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Налайхын хүүхэд, залуусын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сахин хамгаалах будаг нь ханхалсан цоо шинэхэн орд өргөө нээлтээ хийлээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орно 18 минутын өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 15 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 20 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 23 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27