ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЗАЛУУЧУУДААР БАГАА БҮРДҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Ц.Ганзоригийг томилсон байна. Ц.Ганзориг нь Ийгл телевизийн ерөнхий ерөнхий пордюсераар ажиллаж байсан бөгөөд хэвлэлийн салбарт 10 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа нэгэн. Тэрбээр инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш "С1", "Бтв", телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, "Ийглньюс" телевизэд эдийн засгийн албаны дарга, ерөнхий продюсерээр ажиллаж байсан. Ц.Ганзориг нь эдийн засаг, улс төрийн мэдээ, нэвтрүүлэг, хэлэлцүүлэг голлон хийдэг бөгөөд хөрөнгийн зах зээлийн дээд шагнал "Грандбулл"-ын эзэн сэтгүүлч. Тэрбээр "Хэвлэлийн хүрээлэн", "АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг" хамтарсан эдийн засгийн шилдэг бүтээл, шилдэг эдийн засгийн шагналыг хоёр ч удаа хүртэж байсан юм.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгчөөр Ө.Золбаярыг томилжээ. Ө.Золбаяр нь Ийгл телевизийн ахлах продюсераар ажиллаж байсан бөгөөд хэвлэлийн салбарт мөн л 10 гаруй жил тасралтгүй идэвхтэй ажиллаж байгаа нэгэн юм.


Ө. Золбаярын товч намтар

Эцгийн нэр: Өлзийбаяр.

Нэр: Золбаяр.

Төрсөн он, сар, өдөр. 1984. 03. 08.

Яс үндэс: Халх.

Гэр бүлийн байдал: Гэрлэсэн.

Ам Бүл: 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол:

• 2001 -2006 онд Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрчим хүчний инженерийн сургуулийн цахилгаан системийн ангийг бакалавр зэрэгтэй төгссөн.

•1999 – 2001 онд Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай лицей анги төгссөн

Сургалтад хамрагдсан байдал:

• 2014 онд СNN-ийн загварыг судлах

• 2013 онд СNN-ийн төлөвлөлт арга зүйг судлах

• 2005 онд "Мишээл" агентлаг, хөтлөгч сэтгүүлзүйн курс


Шагнал:

• 2014 онд "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс.

• 2010 онд "Ган үзэгтэн". Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс.

• 2009 онд "Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль" Монгол улсын ерөнхийлөгчөөс.

• 2007 онд "Оны шилдэг залуу-медаль" Монголын ардчилсан залуучуудын холбооноос.

• 2007, 2008, 2009, 2010 онуудад "Байгууллагын оны шилдэг ажилтан", ТМ телевизээс.

Ц.Ганзориг, Ө.Золбаяр нарын нь Засгийн газрын хэвлэлийн албанд томилогдож байгаа анхны залуу дарга нар юм.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 39 минутын өмнө
Улаанбаатарт бороо орно 59 минутын өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 21 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27