АЗИЙН ОРНУУДЫН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД СӨҮЛ ХОТОД ЧУУЛЖ БАЙНА


БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор "Азийн нийтийн орон сууцны олон улсын форум"-ыг 2 дах удаагаа БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна. Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумд "Нийслэлийн орон сууцны корпораци" ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар, "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцож байгаа юм.

Форумын эхний өдөр Азийн хотуудын орон сууцыг хөгжүүлэхэд дахин төлөвлөлтөнд тулгарч буй асуудлууд болон иргэдийн оролцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийгдэж байгаа юм. Азийн орнуудын онцлогоос шалтгаалан хөгжлийн явц болон шийдвэрлэх арга зам харилцан адилгүй байлаа. Мөн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад улс орнуудын баримталж буй бодлого дээр үндэслэн төлөвлөлтийн шийдлүүд, санхүүгийн төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашид хэрэгжүүлэх арга замуудыг талаар санал солилцлоо. Дахин төлөвлөлт болон орон сууцжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагаас үзэхэд тухайн орны орон сууцны чиглэлийн бодлого төлөвлөлтийг тодорхойлдог бие даасан "Орон сууцны корпораци" ажилладаг гэдгийг тус форумд оролцож байгаа Азийн орнуудын орон сууцны корпорацийн төлөөллүүд онцолж байлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 10 минутын өмнө
Улаанбаатарт бороо орно 30 минутын өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 15 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 21 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 23 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27