АВТО ЗАМЫН ЭХЛЭЛ ЦЭГТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг замчдын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд өнөөдөр Зам,тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоо, Нийслэлийн авто замын газар болон Авто замын компанийнхан, ахмад залуу замчдын төлөөлөл Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Зам тээвэр хөгжлийн төвийн захирал Р.Буд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, АЗБХЗХ-ын дарга Д.Доржханд, Монголын авто замчдын холбооны тэргүүн Б.Бямбаа болон үе үеийн замчид оролцлоо.

Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ " Сайдаар томилогдож ирээд улсынхаа авто замын сүлжээний эхлэл цэгт та бүхэнтэйгээ уулзаж, хамтдаа хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна. Аливаа улсын зам, түүний эхлэл гэдэг тухайн улсын хөгжлийн зам байдаг. Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхис, 21 аймаг 364 суманд энэ хөгжлийн замыг тавилцсан, нөр их бүтээн байгуулалтыг хийсэн та бүхнээрээ энэ өдөр бахархахгүй байхын аргагүй юм. Замчид бид цаашдаа ч бүтээснээсээ ихийг бүтээнэ. Та бүхний тавьсан замаар улс орны маань хөгжил, хүн ардын маань аюулгүй, амар тайван амьдралын түүх улам сайхнаар бичигдэх учиртай. Үе үеийн замчид, тээвэрчид, замаар үйлчлүүлж буй зорчигч та бүхэндээ Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн мэнд хүргэе. Алтан шар зам маань үргэлж өлзийтэй байх болтугай" хэмээснээр хүндэтгэлийн арга хэмжээ эхэлсэн. Энэ үеэр Адистидийн хур хийдийн лам хуврагууд Монгол Улсын авто замын сүлжээний төв цэгээс эх орны дөрвөн зүг найман зовхис руу салаалан "урсах" алтан шар зам, замчид, жолооч, зорчигчдодоо зориулан аян замын ерөөл айлтгаж буян хишгийн даллага айлтгасан бол, Түмэн эх чуулгын хамт олон уран бүтээлийн дээжээс өргөн барилаа. Мөн шагналын эхний хур буусан 88-н жилийн түүхт ойн арга хэмжээ өнөөдөр алдар гавьяатнуудаа шагнах, урлаг соёлын арга хэмжээ болон бусад хүндэтгэлийн арга хэмжээгээр үргэлжлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 14 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 19 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 22 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 23 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 23 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27