НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА


Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцож, нийслэлийн төр захиргааны 20 гаруй ажилтан, албан хаагчид шагнал гардууллаа.

Улаанбаатар хотын "Хүндэт тэмдэг" 4, Нийслэлийн "Тэргүүний ажилтан" 7, Нийслэлийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр 11 хүн тус тус шагнуулав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хлтын Захирагч С.Батболд "Энэ жил нийслэлийн 378 жилийн ойг бид бүхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Ойг тохиолдуулан нийслэлийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож, өөрийнхөө эрхэлсэн ажил, хөдөлмөртөө амжилт гаргасан хүмүүсийг нийслэлийн шагналаар шагнаж урамшуулж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсээд сайн сайхан бүхнийг ерөөе" хэмээлээ.

"Агар оч" эмнэлгийн ажилтан Ц.Чулуунцэцэг "Нийслэлийн ойн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын "Хүндэт тэмдэг"-ээр шагнуулж байгаадаа маш их баяртай байна. Би эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. "Агар Оч" эмнэлэгт 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Төрийнхөө ачааг үүрэлцээд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд сэтгэл зүрхээрээ ажиллаж яваадаа баяртай байдаг. Нийслэлчүүддээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье" гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 8 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 13 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 16 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 17 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 17 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27