ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ГАДНАХ ТАЛБАЙГАА ТОХИЖУУЛЖ, ӨНГӨ НЭМЛЭЭ


Хавдар судлалын үндэсний төвийн гаднах 3800 мкв талбайг Нийслэлийн засаг даргын тамгын газрын ажлын алба, Нийслэлийн орон нутгийн хөгжүүлэх сангаас 2017 онд хийгдэх төсөл хөтөлбөрийн хүрээнд "Эм Эн Ай Жи" ХХК нь 200 автомашины зогсоол, хүчтгэсэн 9800мкв асфальтан зам, явган хүний зам 900 мкв, гэрэлтүүлэг чимэглэл мөн яаралтай түргэн тусламжийн хүлээн авах байрны гадна сүүдрэвч гэх мэт иж бүрэн гадна тохижилтын ажил хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өглөө. Нээлтийн үйл ажиллаанд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн зэрэг холбогдох албаныхан оролцлоо.

Манай улсад хавдар судлалын алба үүсч хөгжсөн түүх нь 1921 оны ардын хувьсгалтай салшгүй холбоотой юм. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-аас тухайн үеийн анагаах ухааны орчин үеийн хамгийн шилдэг багаж тоноглолыг иж бүрнээр нь манай улсад шилжүүлэн өгч 45 ор бүхий "Цацраг туяа"-ны эмнэлэг байгуулагдсан нь хавдар судлалын орчин цагийн тусламж үйлчилгээ хөгжих эхлэлийг тавьсан билээ.

Төр засгаас хавдар судлалын тусламжийн материаллаг баазыг өргөжүүлэн хөгжүүлэхэд тасралтгүй анхаарч олон чухал шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Тухайлбал, БНМАУ-ын СнЗ-ийн 1981 оны 6 сарын 26-ний өдрийн 198 тогтоолоор "Улсын Цацраг туяаны эмнэлэг"-ийг 200 ортой больниц, зөвлөх поликлиник, нэгдсэн лабораторийн тасаг, урьдчилан сэргийлэх үзлэгийн байнгын бригад бүхий "Улсын хавдар судлалын төв" гэж нэрлэн хавдар судлалын төвийн зориулалттай шинэ цогцолборыг 1982 оны 12-р сарын 25-нд ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн байдаг.

Тус үндэсний төв нь ашиглалтад орсноор улсын хэмжээнд олон мянган өвчтөн, эмчлүүлэгчдэд үйлчлэн үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл хэвийн явуулж байна. 1982 оноос хойш их засвар хийгдэлгүй зөвхөн урсгал засварын хэмжээнд ажлууд хийгдэж байсан бөгөөд гадна тохижилтын хүрээнд 2009 оны 09-р сард эмч судлаач Н.Нямдаваа нэрэмжит "Хавдар судлалын үндэсний төв" болон нэр өөрчлөхөд дурсгалын хөшөөний гадна тохижилтын ажил хийгдэж байсан юм.

Зах зээлийн системд шилжсэн 90-ээд оноос хойш тус цогцолборын эргэн тойронд бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн ажлууд ихээр хийгдэж хур хог, газрын бүтэц, гадна тохижилт ихээр эвдэгдэн гэмтсэн байсныг нь тус цогцолборын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 9 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 14 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 17 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 19 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 19 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27