Тус компани нь энэ жил 25 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээндээ олон ажлуудыг төлөвлөсний нэг нь агаарын бохирдлыг бууруулахын тулд автомашины хорт утааг бууруулах бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байгаа юмаа. Мөн тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарыг цэвэршүүлэх ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулж жил бүр мод тарих ажлыг хэвшил болгосон байна.
Акума эрин компани нь тос тосолгооны бүтээгдэхүүн худалдаалахаас гадна хэрэглэгчид акумаг чанартай аккумлятор худалдаалдагаар нь андахгүй ээ. тос тосолгооны материал гэдэг бол хуванцар савтай байдаг. Харин хэрэглэсэн материалынхаа савыг 2 дахь түүхий эдийг боловсруулдаг компаниудад гэрээгээр нийлүүлдэг төдийгүй хэрэглэсэн бохир маслыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.
Мөн нийгэмд хүүхэд хөгшдийг асрах хамгаалах тэдэнд туслах аян ихээр өрнөдөг ч залуучууд тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд орхигдож байна гэж үзэн сайн үйлсийн аяныг тэдгээр эмэгтэйчүүдэд туслах байдлаар үргэлжлүүлдэг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна